(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ “INTA Annual Meeting 2021” олон улсын арга хэмжээнд анх удаа оролцож байна

2021/11/17 0

МҮХАҮТ 2020 онд  INTA буюу “Олон улсын барааны тэмдэг эзэмшигчдийн холбоо”-ны гишүүнээр элссэн юм. Гишүүнээр элссэнээсээ хойш тус холбооноос жил бүр зохион байгуулдаг “INTA Annual Meeting 2021” арга хэмжээнд анх удаа оролцож байна. 

Тус арга хэмжээ  2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд арга хэмжээнд оролцсоноор барааны тэмдгийн олон улсын эрх зүйн орчин, өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн чиг хандлага, сайн туршлага, дижитал шилжилт эрхийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буй болон хуурамч бараа, бүтээгдэхүүнтэй хэрхэн тэмцэж байгаа зэрэг олон улсын сайн туршлагуудаас суралцах ач холбогдолтой юм.