(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Итали Улс дахь Монгол Улсын өргөмжит Консул ноён Paolo Bonetti болон “Calzedonia” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2021/11/17 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Итали Улс дахь Монгол Улсын өргөмжит Консул ноён Paolo Bonetti болон “Calzedonia” компанийн төлөөллийг (2021.11.09-нд) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Calzedonia” компани 2015 оноос ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн талаар танилцуулж, энэ салбарт Монголын талтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд түүхий эд бэлтгэн тээвэрлэхэд тулгарч буй асуудлуудуудын талаар ярилцлаа. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын ноос, ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тээвэрлэлтийн талаар товч мэдээлэл өгч, Засгийн газраас экспортыг дэмжихэд онцгой анхаарч байгаагийн дээр тус салбарыг кластрераар нь хөгжүүлэх бодлого баримталж байгааг онцолсон юм. Түүнчлэн цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.