(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Газар зүйн заалт" цахим семинар зохион байгуулагдлаа

2021/11/17 0

Монгол Улс, Европын Холбоо хооронд “Газар зүйн заалтын тухай хэлэлцээр” байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Газар зүйн заалт" цахим семинар 2021 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ үеэр газарзүйн заалтын хөдөө орон нутгийн хөгжилд үзүүлэх нийгэм, эдийн засгийн хувь нэмэр, ач холбогдол, үндэсний ба олон улсын хяналт, баталгаажуулалтын талаарх ойлголт, барааны тэмдэг болон газар зүйн заалтын ялгаа, Европын Холбооны хууль эрх зүйн орчин, газарзүйн заалттай холбоотой өргөдөл, бүртгэлийн журам, үйлдвэрлэгчдийн үүрэг зэрэг мэдээллийг танилцуулав.