(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Honey week Mongolia" аяны хүрээнд зохион байгуулагдах “Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” цахим семинарт оролцохыг урьж байна

2021/11/14 0

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”, МҮХАҮТ хамтран зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөгийн балны чанар стандарт болон борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд зөгийн балны ашиг тусыг таниулах, хэрэглээг нь төрөлжүүлэх зорилгоор “Honey Week Mongolia 2021” аяныг 11 сарын 13-21-нд зохион байгуулах гэж байна.

Уг аянд зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн балтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчид та бүхнийг нэгдэн зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зөгийн балны ашиг тусыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах уриалгыг хүргүүлж байна.

Хамрах хүрээ: Зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн балтай хүнс, гоо сайхан болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, зөгийн балыг боруулагчид, зөгийн аж ахуйн салбарт ажилладаг болон бизнес эрхлэгч хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд

“Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” цахим семинарын мэдээлэл

Хэзээ: 11 сарын 16-ны өдрийн 14.00-17.30 цагт онлайнаар шууд дамжуулна.

Аяны хүрээнд хийгдэх бусад ажлууд:

Зөгийн аж ахуй эрхлэгчид аянд хэрхэн нэгдэх вэ? 

Холбоо барих:

Аяныг хэрэгжүүлэгч: Стартап Маркетинг Спэйс ХХК
Цахим шуудан: info@smscenter.mn
Утас: 9946-2478, 9191-6987, 9601-9997, 9009-1019