(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын кластерүүдийн бүтээгдэхүүнүүдийг "Базаар Берлин" олон улсын үзэсгэлэнд худалдааллаа

2021/11/08 0

Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Берлин хот дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв аж ахуйн нэгжүүдээ төлөөлөн "Базаар Берлин" олон улсын үзэсгэлэнд оролцлоо. Гар урлал, дизайн, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүний олон улсын энэхүү үзэсгэлэн худалдаа нь жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 60 гаруй орны 500 орчим үйлдвэрлэгч өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг байна.

Таван өдөр үргэлжилж өчигдөр хаалтаа хийсэн "Базаар Берлин" үзэсгэлэнд Монголын экспортын кластерүүд онлайн худалдааны платформ "Mongolian Green Labels"- ээр оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээ сурталчиллаа.

"Базаар Берлин" олон улсын үзэсгэлэнд Мексикийн үнэт эдлэл, Монголын сарлагийн хөөврөөр хийсэн цамц, Энэтхэгийн өндөр чанарын торгон ороолт, Марокко, Турк, Индонезиас гаралтай өвөрмөц тавилга, модон эдлэл, зул сарын чимэглэл зэрэг олон онцлох бараа, бүтээгдэхүүнүүд худалдаалагдсан байна.