(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улс ба БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаар санал солилцлоо

2021/11/04 0

Монгол Улс ба БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаар санал солилцох уулзалтыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. Уулзалтад үйлдвэрлэгчид, экспортлогчид, импортлогчид болон мэргэжлийн холбоодын 60 гаруй төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ЭЗТХ-ийг үр өгөөжтэй байлгахын тулд хэлэлцээрийг байгуулах шатанд бизнес эрхлэгчид санал бодлоо илэрхийлж, тусгуулах нь чухал гэдгийг онцлов. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Мөнхжаргал мэдээлэл хийж, уулзалтад оролцогсод хэлэлцээртэй холбоотой санал бодлоо илэрхийллээ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаар 2021 оны 10 дугаар сард бизнес эрхлэгчдээс санал асуулга авсан бөгөөд 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсанаас 98.4% нь Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах нь зөв гэж үзсэн юм.