(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Танхимын Хүнд суртлын индекс судалгаанд оролцохыг урьж байна

2021/10/27 0

МҮХАҮТ-аас Хүнд суртлын индекс судалгааг 2004 оноос 2 жил тутамд явуулдаг ба төрийн үйлчилгээний яг аль хэсэгт хүнд суртал байгааг тэдгээрийн үйлчилгээг голлон авдаг бизнес эрхлэгчдээр бодитойгоор үнэлүүлэн гаргах, үр дүнг холбогдох байгууллагууд болон олон нийтийн сонорт хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлыг багасгах чиглэлд хийх, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх зорилготой судалгаа юм.

Бизнес эрхлэгч Таныг энэхүү судалгаанд оролцож төрийн үйлчилгээний аль шатанд хүнд суртал үүсч, бизнес эрхлэхэд бэрхшээл учруулж байгаа тухайд үнэлгээ өгөхийг хүсч байна.

Судалгаа нь маш ойлгомжтой хялбаршуулсан асуулгатай, Та ердөө 10-15 минут зарцуулна.