(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл" хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, үг хэллээ

2021/10/26 0

"Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл" хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: "Өнөөдрийг хүртэл хийсэн алдаагаа бүх түвшинд засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна. Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдаасаа уучлалт гуйн хандлагаа өөрчлөхөө илэрхийлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг ярихад хамгийн их эсэргүүцэж байгаа нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний газрууд, бизнес эрхлэгчид өөрсдөө эсэргүүцээд байна. Тэгэхээр бид маш том хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна гэж харж байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол тухайн хүмүүст шинэ соёл, технологи, мэдлэгийг бий болгож, өсөж дэвшихэд нь том орон зай болдог юм гэдгийг ойлгуулахгүйгээр энэ хандлагыг өөрчлөх боломжгүй гэж харж байна. Үйлчилгээний газрууд, зочид буудлууд эсэргүүцэж байсанд нь хувь хүний хувьд харамсалтай санагдсан.

Монголыг зорьж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үнэхээр эрсдэлтэй, том шийдвэр байдаг. Гэтэл гадаадаас орж ирж хөрөнгө оруулалтын эх үүсгэврийг шалгаж байгаа нэрээр банканд 2-3 жилээр гацаадаг. Үүн дээр нь цагдаа оролцдог бодитой жишээ байгаа. Үүнийг гаргаж ярих хэрэгтэй.

Энэ нь гадны хөрөнгө оруулагч нарт дээрэм мэт санагдаж байгаа. Үүнийг болиулахгүй бол болохгүй. Бизнес хийх гэсэн биш хэрэгтэн болоод хувирчихдаг. Мянга хуулиа өөрчлөөд нэмэргүй. Бид хандлагаа өөрчилье. Хөдөлгөөн өрнүүлье. Гаднын хөрөнгө оруулагч нарыг үнэхээр татсан хууль эрх зүйн дорвитой арга хэмжээ авах ёстой."