(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Их хотын хямдрал” арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

2021/10/18 0

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон бусад хүмүүс оролцлоо.

“Их хотын хямдрал- Бизнес фестиваль” арга хэмжээг хоёр жил тутамд уламжлал болгон хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, бизнес фестиваль зохион байгуулагдаагүй, хямдралтай худалдааг УОК, НОК-ын түр журам, тусгай шаардлагыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

“Их хотын хямдрал” энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар, худалдааны салбар, ахуйн үйлчилгээ-авто үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын өдөрлөгүүд зохион байгуулагдах юм.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч 50 гаруй иргэн, аж ахуй нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.