(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгох арга зам" сэдэвт онол, арга зүйн бага хурал болно

2021/10/18 0

Бага хурлын зорилго: Бизнесийн шударга байдлыг бэхжүүлэх, комплаенсыг бүх шатны бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, авлигын индексийг сайжруулах, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход дэмжлэг үзүүлэхэд оюутан залуус, судлаачид, төрийн байгууллагын ажилтнууд, бизнес эрхлэгчдийн оролцоог дэмжихэд онол, арга зүйн бага хурлын зорилго оршино.

Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгоход өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг олж, судалж шинжлэн үр дүнг хэлэлцэж, холбогдох дүрэм, журам, стандарт, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулахаар энэхүү хурлыг 2021 оны 10 дугаар сарын сарын 28-нд зохион байгуулна.

Зохион байгуулагч:

  • МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөл
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв

Дэмжигч байгууллага:

  • Монголын хуульчдын холбоо
  • Монголын Хүнсчдийн холбоо
  • Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци
  • Барилгын ассоциаци

Нэгдүгээр шатны шалгаруулалт

  • 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Хоёрдугаар шатны шалгаруулалт

  • 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Хуралд оролцогчдын хамрах хүрээ:

  • Их, дээд сургуулийн оюутан
  • Судлаачид, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд (Хуралд дангаараа болон багаар оролцож болно)

Тавигдах шаардлага:

  • Монгол хэлээр бичигдсэн байх;
  • Эрдэм шинжилгээний хурлын илтгэл нь Microsoft word программ дээр Arial фонтоор үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай single, А4 форматаар 8 хүртэл хуудастай;
  • Оролцогчийн мэдээлэл: овог нэр, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага, улсын нэр, цахим хаяг бичих (баг бол гишүүд тус бүрээр);
  • Хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан эх сурвалж гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлтийг ашигласан байх;
  • Хэлэлцүүлэх болон үзүүлэн илтгэлийг 15-20 слайдад багтаан бэлтгэх;
  • Илтгэлийг 15 минутанд багтаан хэлэлцүүлэх.

Шалгуур үзүүлэлт:

  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй тодорхой нэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам, стандарт /хоорондоо шууд уялдаа холбоо бүхий дүрэм, журам, стандарт байж болно/-ыг сонгон авч сэдвийн хүрээнд судалж дүгнэлт хийсэн байх.
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй тодорхой баримт, жишээн дээр үндэслэсэн байх (тодорхой хуулийн этгээд, хувь хүний нэр дурдахгүй)
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй дүрэм, журам, стандартыг өөрчлөх тодорхой төсөл эсхүл бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг тусгасан байх
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй дүрэм, журам, стандарт, түүний заалтад нэмэлт, өөрчлөлт оруулснаар гарах эерэг үр дагаврыг дурьдсан байх
  • Өмнө судлагдсан байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан байдалд дүн шинжилгээ хийсэн байх

Шагналын сан:

Оюутан:

1-р байр: Өргөмжлөл, 3 сая төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 2 сая төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 1 сая төгрөг

Судлаачид, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд:

1-р байр: Өргөмжлөл, 5 сая төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 4 сая төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 3 сая төгрөг

Хуралд оролцогчдыг бүртгэх, илтгэлийг хүлээн авах ЭЦСИЙН хугацаа:

  • Илтгэлийг бүрэн эхээр илгээх: 2021 оны 10 дугаар сарын 28
  • Хэлэлцүүлэх илтгэлийн PPT-г илгээх: Нэгдүгээр шатанд шалгарсан хүмүүс 2021 оны 11 дүгээр сарын 03

Онол, арга зүйн бага хурлын зохион байгуулалт:

  • Онол, арга зүйн бага хуралд ирсэн материалыг II шатанд шалгаруулж бизнесийн чиглэл бүрээр салбар хурал зохион байгуулна.
  • Зохион байгуулагчийн зүгээс онол, арга зүйн бага хуралд оролцох хүмүүст чиглүүлэх сургалт болон шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зарлан зохион байгуулна.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдод хоёрдугаар шатны хурлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Хуралд оролцогчдыг бүртгэх, илтгэлийг хүлээн авах хаяг:

МҮХАҮТ-ын дэргэдэх “БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТӨВ” Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр 302 тоот

Цахим шуудан: bicentermn@gmail.com
Утас: 99024934, 99164719, 99051590