(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь сэдэвт төвийн бүсийн хэлэлцүүлэг Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа

2021/10/13 0

Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх” Азийн төслийн менежер Шон Лийс нар цахимаар оролцож, мэдээлэл хүргэлээ. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь салбар Танхимын бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, орон даяар хэлэлцүүлж буй бизнес ба хүний эрхийн суурь судалгааны урьдчилсан дүнг сонсож, санал, мэдээллээ хуваалцлаа.

Түүнчлэн НҮБ-аас баталсан Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудтай танилцаж, энэхүү зарчмыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл сонсов.

Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэй ГХЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх төсөл
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
EU Delegation to Mongolia
UNDP B+HR Asia