(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Үндэсний чанарын шагнал”-ын шалгаруулалтад оролцохыг урьж байна

2021/10/06 0

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 7 дахь жилдээ шалгаруулан гардуулна.

Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ: Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

ШАЛГАРУУЛАЛТ:

  • шилдэг Аж ахуйн нэгж, байгууллага
  • шилдэг Бүтээгдэхүүн
  • шилдэг Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

Шалгаруулалтад тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа бүрдүүлж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. 

Чуулган болох хугацаа:  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9.00 - 12.00 цагт

Хавсралт хүснэгтийг татах

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот,  Стандарт, хэмжил зүйн газрын төв байр, 206 тоот, 11-458349
Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр 308 тоот, 91993342      

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим - Гишүүнчлэлийн газар 305 тоот

Утас: 77277070(2), 99024934, 99106031
Цахим шуудан: doogii@masm.gov.mn, event@mongolchamber.mn