(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Худалдааны 100 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн шилдгүүдээ шалгарууллаа

2021/10/02 0

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, үйлдвэрлэгчийг эцсийн хэрэглэгчтэй холбох, иргэдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах “Улаанбаатар түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил 46 дахь жилдээ зохион байгуулагдаж, 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

"Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 9 дүгээр сарын 30-нд нээгдсэн "Улаанбаатар Түншлэл-2021“ үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч ХХААХҮЯ, НЗДТГ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран нийт 11 номинацаар сонгон шалгаруулав.

Үзэсгэлэнгийн шилдэг аж ахуйн нэгжээр "Мобиком корпораци” ХХК шалгарч, дээд шагнал Гран-при цом, хүндэт өргөмжлөл авлаа.

  1. Онцлох бүтээгдэхүүн - “Эм Эн Эй Си” ХХК-ийн монос модны цагаан цэцэгнээс 5 сард хураасан “Bee Pharm” зөгийн бал
  2. Экспортын онцлох шинэ бүтээгдэхүүн - “МТОТ” ХХК-ийн аялалын нэхий дотортой хослол
  3. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн - “Энхжин сувенир” ХХК-ийн “Урьхан брэнд”
  4. Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн - АПУ ХК-ийн “Дээж” цөцгийн тос
  5. Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүн - “Ханбогд кашмер” ХХК-ийн Tedy загварын ноолууран бүтээгдэхүүн
  6. Олон улсын стандартыг нэвтрүүлэгч бүтээгдэхүүн - “Жем Интернейшнл” ХХК, гипохлорт вирус устгагч “Virucide 9”
  7. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн импортлогч - “Наран фүүдс” ХХК
  8. Импортын шилдэг бүтээгдэхүүн - “Наран Бьюти Уорлд” ХХК-ийн “Ив роше” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн
  9. Импортыг орлох үндэсний шилдэг бүтээгдэхүүн - “Чиглэл” ХХК-ийн нийтийн хоолны тоног төхөөрөмж
  10. Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэнд- “Гурван сор” ХХК-ийн жирэмсэн эхчүүдэд зориулсан ноолууран бүтээгдэхүүний цуврал - АПУ ХК-ийн “Тэрэлж, Сэлэнгэ лаазтай ундаа”
  11. “Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллага - “Номин Холдинг” ХХК