(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимын зарим гишүүдэд шагнал гардууллаа

2021/09/22 0

Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимын зарим гишүүдэд шагнал гардууллаа.

Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, намрын ногоон өдрүүд арга хэмжээний хүрээнд Д.Дарамханд, З.Болормаа, Ж.Бадамханд, Г.Батжаргал нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал "Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний Тэргүүний ажилтан" тэмдгээр, Жуух бичгээр Л.Бат-Өлзийг шагнасныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн нар  гардуулж, баяр хүргэв.