(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

2021/06/30 0

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн 23 дахь жилдээ ковидын нөхцөл байдлаас үүдэн цахимаар 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус үзэсгэлэн Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ хамтран “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар олон нийтэд танилцуулсан нь онцлог байлаа.

Үзэсгэлэнг www.trademongolia.mn цахим хуудсаар дамжуулсан бөгөөд нийт нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай,  Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг, орон нутгийн 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид идэвхтэй хамрагдаж, өөрсдийн арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, гар урлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр нийт 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзэсгэлэнд тавигдлаа.

Үзэсгэлэнгийн турш хэрэглэгчдэд ваучертай, азтантай худалдаа зарласан бөгөөд нийт 27 азтан шалгарч, бүтээгдэхүүн худалдан авах эрх, Trademongolia.mn цахим хуудсанд бүтээгдэхүүнээ байршуулах 1 жилийн эрхээр тус тус шагнав.

Үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны зүгээс шинэ, шилдэг технологи нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны таашаал хүртсэн байгууллагуудаас доорхи номинацийн дагуу шалгаруулж, тус аж ахуйн нэгжүүдийг хүндэт өргөмжлөл, цомоор шагналаа.

Үзэсгэлэн үзэх

 

1. "ДОТООДЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИГЧ  БАЙГУУЛАГА"-аар


 

2. "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА"-аар


 

3. "ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр


"ЭНХЖИН СУВЕНИР" ХХК-ийн Пүүлап нэртэй Монгол үхрийн арьсаар урласан "АРЬСАН ЦҮНХ" бүтээгдэхүүн


 

4. "ХЭРЭГЛЭГЧИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр


"СПИРИТ ОФ НАТУР" ХХК-ийн "ГОО САЙХНЫ СЕТ" бүтээгдэхүүн


 

5. "ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр


"СҮҮН ЗАМ ДЭЙРИ" ХХК-ийн Итали технологийг эх орондоо нутагшуулан дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэсэн "МОЦАРЕЛЛА БЯСЛАГ" бүтээгдэхүүн


 

6. "ОНЦЛОХ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН"- ээр


"ЭКО ЭРДЭНЭ" ХХК-ийн "ӨТГӨРҮҮЛСЭН ШҮҮС", "ЖИМСНИЙ ЧАНАМАЛ" бүтээгдэхүүн


 

7. "ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР"-ээр


"МИЛКО ТРЕЙД" ХХК-ийн бэлчээрлэсэн тэмээний ашиг шимт сүүг, экологийн цэвэр эрүүл мэндийн ундаа болгон үйлдвэрлэсэн "ИНГЭНИЙ ХООРМОГ, ХООРМОГНЫ УНДАА" бүтээгдэхүүн


 

8. "ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр

"ГОҮ ПРОГРЕСС" ХХК-ний үндэсний брэнд Шимт шууд уусдаг "ААРУУЛЫН ШҮҮС" бүтээгдэхүүн


 

9. GRAND PRIX

“ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи – 2021” Олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож компанийн нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарлан, ажлын байр нэмэгдүүлж, шилдэг санаа, шинэ технологи нэвтрүүлэн олон улсын чанар, стандартад  нийцсэн Монгол Улсад үйлдвэрлэсэн нийтийн хоолны төрөл бүрийн  тоног төхөөрөмж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгааг өндрөөр үнэлэн “ЧИГЛЭЛ" ХХК-д үзэсгэлэнгийн ДЭЭД ШАГНАЛ “ГРАН-ПРИ” ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгов.


 

Нийт 14,400 хэрэглэгчид манай үзэсгэлэнг үзэж сонирхсон тоон статистиктай, цахим үзэсгэлэн маань 7 хоногийн турш үргэлжлэн өнөөдөр амжилттай өндөрлөж буй боловч www.trademongolia.mn цахим хуудсандаа дахин 7 хоногийн турш байршиж, хэрэглэгчдэд хүрэх юм.

Хамтран ажилласан ХААН банк, Худалдааг дэмжих ТРАМ төслийн хамт олондоо дахин баярлаж талархснаа илэрхийлье.