(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд

2024/04/17 0

Хөрөнгө оруулалтад онцгой үүрэгтэй бизнесийн салбарын сэргэлтийг дэмжихээр МҮХАҮТ Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийг зарлаад буй. Энэ хүрээндээ ЭЗХЯ, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран  бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх, хөгжлийн төслүүдийн уялдааг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийн харилцан уялдааг сайжруулах, улмаар хөрш орнуудтай гадаад худалдааг нэмэгдүүлж, бүс нутгуудтай эдийн засгийн интеграцийг дэмжих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Бизнесийн сэргэлт- Баруун бүсийн форум”-ыг 2024 оны 4 сарын 26-28-ы өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Увс аймгийн төв Улаангомд болох тус форумаар аялал жуучлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт сэдвээр хөрөнгө оруулагчид, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд ажиллаж буй төрийн байгууллагууд, баруун 5 аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар танхимууд, Монголын баруун бүсийн бизнес эрхлэгчид болон ОХУ-ын Монгол Улстай хил залгаа аймгийн бизнес эрхлэгчид, Олон улсын байгууллагууд, Мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.  Түүнчлэн бизнесийг чадавхжуулах сургалтууд болон ОУ-ын бизнесийн магистрын /MBA Program/  мэдлэгийг богино хугацаанд олгох “Personal-MBA” хөтөлбөрийн нээлт, Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SHETRADES HUB” -д Увс аймаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагаа зэрэг болно. Мөн орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж бизнесүүдтэй танилцах, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.

Баруун бүсийн аймгуудыг хамарч буй эл форумаар бүсийн үйлдвэр, бизнесүүдтэй танилцахаас гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын SheTrades төвийн салбар болох Монгол Улс дахь Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн SheTrades Hub Event-ыг зохион байгуулах юм.  

Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын ХҮГ-ын мэргэжилтэн Л.Ойгонжав

Утас: 99077127

Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын ГГ-ын ахлах мэргэжилтэн Л.Энхцэцэг

Утас: 99046587

Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/04/29
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
2024/04/27
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16