(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо

2024/04/24 0

МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар Монгол Улсад айлчилж буй БНСВУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг 4-р сарын 24-нд  хүлээн авч уулзсан бөгөөд мөн энэ үеэр МҮХАҮТ болон БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Монгол-Вьетнамын бизнес уулзалт зохион байгуулагдлаа. 

Монгол, Вьетнам хоёр улс 1954 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд энэ жил Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

Тус уулзалтыг МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дам нар нээж үг хэллээ.
МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар МҮХАҮТ, Вьетнам улстай цаашид хамтрах боломжит эдийн засгийн салбарууд болон Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн талаар  танилцуулаад "Монгол Улсаас Вьетнам Улс руу 2023 онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 5 сая ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам улсаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 115 сая ам.долларын үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн импортолсон" гэдгийг онцолсон. Тэрбээр цаашид манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 
Элчин сайд ноён Зоан Хань Дам хоёр талын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг илүү ахиулснаар 2023 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тавьсан хоёр орны худалдааны эргэлтийн зорилтод тун удахгүй хүрээд зогсохгүй давна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Түүнчлэн тус уулзалтын үеэр БНСВУ-ын Ханой Ре компани болон Монголын Амар даатгал ХХК нар харилцан даатгах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус уулзалтад Вьетнамын талаас Мэдээллийн технологи, харилцаа холбоо, дижитал маркетинг, барилга, хууль зүйн зөвлөгөө өгөх, хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмж, бүх төрлийн цахилгаан шат үйлдвэрлэл, автоматжуулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импорт, даатгал, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох зэрэг салбарын 18 ААН-ийн 23 төлөөлөл, Монголын талаас барилга, мах, махан бүтэгдэхүүн, ХАА, аялал жуулчлал, мэдээлэл технологи, даатгал зэрэг салбарын 30 гаруй ААН-ийн 40 гаруй төлөөлөл оролцож хамтын ажиллагаа эхлүүлэх, идэвхжүүлэх яриа хэлэлцээрүүдийг өрнүүлэв.

 

Арга Хэмжээ
19
02 сар
“КИРГИЗ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖИЛ ХЭРГИЙН ЗӨВЛӨЛ” байгуулуах
09
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
28
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02