(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг
МҮХАҮТ-ЫН ШАГНАЛУУД

МҮХАҮТ-аас Монгол Улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бичил, дунд бизнес болон ногоон эдийн засаг, ногоон бизнес, компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж буй гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнийг өөрийн нэрэмжит дараах нэр бүхий шагналуудаар шагнаж урамшуулан алдаршуулдаг. 

Шагналын журам татах [формат: *.pdf]

Холбоо барих: 7727-7070 /7/
Цахим шуудан: hr@mongolchamber.mn

МҮХАҮТ-ЫН ДЭЭД ШАГНАЛ “ХИЙМОРЬ” ХҮНДЭТГЭЛИЙН ОДОН
“БИЗНЕСИЙН ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ” БУЮУ “BUSINESS EXCELLENCE AWARD” ШАГНАЛ
МҮХАҮТ-ЫН “ENTREPRENEURSHIP SPIRIT” ХҮНДЭТ ТЭМДЭГ
МҮХАҮТ-ЫН “GREENPRENEUR” ХҮНДЭТ ТЭМДЭГ
МҮХАҮТ-ЫН ДЭЭД ШАГНАЛ “ХИЙМОРЬ” ХҮНДЭТГЭЛИЙН ОДОН

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, Монгол Улсад хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн 10-аас дээш жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг шагнана.

МҮХАҮТ-ЫН ШАГНАЛ “SILK ROAD” ХҮНДЭТГЭЛИЙН ОДОН

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хувийн хэвшил, бизнесийн хөгжлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж  буй гадаадын иргэд, гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийг шагнана.

“БИЗНЕСИЙН ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ” БУЮУ “BUSINESS EXCELLENCE AWARD” ШАГНАЛ

Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэхэд олон жил бодитой  хувь нэмэр оруулж буй дотоод, гадаадын аж ахуйн нэгж, компанийг шагнана.

МҮХАҮТ-ЫН “ENTREPRENEURSHIP SPIRIT” ХҮНДЭТ ТЭМДЭГ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хувийн хэвшил, бизнесийн хөгжлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй Монголын бизнес эрхлэгчид болон гадаадын иргэдийг шагнана.

МҮХАҮТ-ЫН “GREENPRENEUR” ХҮНДЭТ ТЭМДЭГ

Монгол Улсад ногоон бизнес, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй монголын бизнес эрхлэгчид болон гадаадын иргэдийг шагнана.

МҮХАҮТ-ЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ

Худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр 3-8 жил үр бүтээлтэй ажилласан хувийн хэвшлийн болон бизнесийн орчинг дэмжин ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудыг шагнана.

МҮХАҮТ-ЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ

Худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр 3-8 жил үр бүтээлтэй ажилласан хувийн хэвшлийн болон бизнесийн орчинг дэмжин ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудыг шагнана.

МҮХАҮТ-ЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ
МҮХАҮТ-ЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
МҮХАҮТ-ЫН ШАГНАЛ “SILK ROAD” ХҮНДЭТГЭЛИЙН ОДОН