SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Олон Улсын Худалдааны Төв (ITC)-ийн дэргэдэх SheTrades Mongolia Hub -н дэргэд Зөвлөх зөвлөл байгуулагдаж анхны хурлаа хийв. Тус зөвлөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаатай.
Мөн зөвлөлийн анхдугаар хурлын үеэр Олон Улсын Худалдааны Төв (ITC)-ийн дэргэдэх SheТrades Mongolia Hub Ханбогд Кашимер ХХК, Голомт Банк, ТЭСО Групптай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичиг нь Олон Улсын Худалдааны Төв (ITC)-ийн SheTrades санаачилгын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох, ажлын хүрээнд хамтран ажиллах зорилготой бөгөөд санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
- Олон улсын зах зээлд нэвтрэх зорилготой ажиллаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туслах, хамтран ажиллах түншлэлтэй холбох дэмжлэг үзүүлэх
- Сургалт болон шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын боломжуудаар хангах замаар эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- Жендерийн тэгш оролцоог хангах бодлогын өмгөөлөл үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- SheTrades Hub-аас гадаад болон дотоодод зохион байгуулагдаж буй аливаа арга хэмжээ, хурал уулзалт, сургалтанд менежментийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
- SheTrades Hub-аар дамжуулан ОУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- SheTrades Hub-аар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ ОУ-ын зах зээлд сурталчлан таниулах, борлуулах боломжийг бүрдүүлэх
- Салбар хоорондын арга хэмжээ зохион байгуулахад харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх, байнгын хамтын ажиллагаатай байж, аль нэг талдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг санал болгох.