(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн ёс зүйн төв

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” байгуулагдлаа.

Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих нэгдмэл зорилготой байгууллагууд болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсад бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд УИХ-аас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд боловсруулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-д тусгагдсан арга хэмжээтэй уялдуулан бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох Бизнесийн Ёс Зүйн төв нь Монгол Улсад бизнесийн орчны ил тод, шударга байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүйн стандарт, дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

Төв нь дараах үйл ажиллагаа, санал санаачилгыг хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулах, хянах, туслалцаа үзүүлэх
  • Засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх 
  • Бизнесийн болон мэргэжлийн ёс зүй, шударга байдлын сургалтыг зохион байгуулах
  • Холбогдох хэвлэмэл материал, мэдээллийг боловсруулах, эмхэтгэх

Бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий ЦАХИМ НОМЫН САН байгуулаад байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хэлбэрээр бидэнтэй холбоо барина уу.

Утас: 7727-7070/36/
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв