(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол – Австрийн бизнес форум болно

2024/04/23 0

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ч.Ариун Австрийн Элчин сайдын яамны худалдааны хэлтсийн дэд дарга, худалдааны атташе хатагтай Мануэла Сандлертай уулзаж, 2024 оны 4-р сарын 25-нд зохион байгуулагдах Монгол – Австрийн бизнес форум, МҮХАҮТ, Австри улсын холбооны эдийн засгийн танхим хооронд хамтран санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах талаар уулзан ярилцлаа. 

Энэ удаагийн бизнес форумд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, Улсын их хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Австри улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Андреас Риекэн, Австри улсын холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч ноён Филипп Гади нар оролцох юм.

Энэхүү арга хэмжээнд Австрийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, систем, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, систем, сав баглаа, цаас, мод, төмөр үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх төрлийн тайз угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл оролцоно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02