(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо

2024/04/26 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ (ТИ-М) болон Рио Тинто Монгол ХХК (РТМ) Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих зорилтой санаачилсан Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оны 05 сараас хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд МҮХАҮТ - ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд төслийн II шатны үр дүнгийн хурлыг 2024 оны 4 сарын 4-нд зохион байгуулсан билээ.

Төслийн II шатанд нийт төр, хувийн хэвшлийн 264 байгууллагын 695 оролцогчийг сургалтад хамруулж, 345 байгууллагын 540 оролцогчийг хамруулан бизнесийн ёс зүй, комплаенсын талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах хэлэлцүүлэг, форум, арга хэмжээг зохион байгуулан 20 гаруй бизнесийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан төдийгүй энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг анхны төв юм.

Тэгвэл тус төвийн өнөөдрийг хүртэл хийсэн үйл ажиллагаатай танилцахаар Рио Тинто Группийн Хууль эрх зүй, компанийн засаглал, түншлэл хариуцсан албаны төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалынхаа хүрээнд МҮХАҮТ-д зочилж танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Гадаад харилцааны газрын дарга Ч.Ариун, Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл, БЁЗТ-ийн менежер Г.Дэмчигням, ажилтан Т.Насантогтох нартай уулзав.

Рио Тинто Группийн айчлалын багийг ахлаж ирсэн хатагтай Изабелле Дешам Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл нээлтээ хийснээс хойш 3 жилийн хугацаанд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ Монгол Улсын бизнесийн орчинд ёс зүй, компанийн засаглал, комплаенсын тогтолцооны тухай ойлголтыг дараагийн түвшинд гаргахад хүчин чармайлт гарган ажиллаж буй талуудад талархал илэрхийлээд, төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, цаашдын чиг хандлагын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч “ БЁЗТ нь Монгол Улсад бизнесийн ёс зүйн талаарх мэдлэг ойлголт, зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулах санаачилгын хүрээнд байгуулагдсан анхны төв юм. Нийгмийн хариуцлага, зах зээлийн шаардлагаар гарж ирсэн энэхүү санаачилга ажил хэрэг болж үр дүнгүүд эхнээсээ эерэг гарж байгаад баяртай байна” хэмээн тодотголоо.

Бизнесийн ёс зүйн төвийн төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааг Бизнесийн ёс зүйн төвийн менежер Г.Дэмчигням танилцуулав.

Бизнес ёс зүйн төв ёс зүйтэй бизнесийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд сургалт, уулзалтуудыг хийхээс гадна зөвхөн том, жижиг ААН-үүдэд бус олон нийтэд ч мөн энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг.

“Монголын бизнесийн салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх БЁЗТ-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх саналтай” байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлсэн бол Рио Тинто Монгол ХХК - ийн Гүйцэтгэх захирал Х. Амаржаргал төсөл амжилттай хэрэгжиж байгаа тул цаашид үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн.

БЁЗТ илүү олон бизнесүүдэд хүрч ажиллах, сургалтын шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, компаниудад ёс зүйн үнэлгээ хийх, олон улсын түншүүдтэй хамтран ажиллах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

 

Арга Хэмжээ
19
02 сар
“КИРГИЗ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖИЛ ХЭРГИЙН ЗӨВЛӨЛ” байгуулуах
09
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
28
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02