(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

2024/04/25 0

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г энэ сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Энэ үеэр компаниудын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, нээлттэй компани болсноор үүсэх давуу тал ач холбогдол болон IPO хийх  үйл явц, дараалал, компанийн засаглалын талаар цогц мэдээллийг өгсөн юм. Цаашид буюу ирэх сарын 14-ны өдрийг хүртэл уг арга хэмжээг долоо хоног бүр тогтмол зохион байгуулах тул сонирхсон компаниуд олон нийтийн компани болох, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн татах талаарх холбогдох мэдээллийг  авах боломжтой. 

 

Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл долоо хоног бүрийн мягмар гарагт 10-12 цагийн хооронд  

Хаана: Санхүүгийн зохицуулах хорооны өргөтгөлийн 3 давхар, “Санхүүгийн хүртээмж танхим”-д  

Холбоо барих: Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар (утас:51-261893, smd@frc.mn)  

Бүртгүүлэхhttps://forms.office.com/r/Jp5VjWR1uL 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02