(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй

2024/04/26 0

МҮХАҮТ-аас зарласан Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд  ЭЗХЯ, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран  “Бизнесийн сэргэлт- Баруун бүсийн форум”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28-ы өдрүүдэд зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр /2024.04.26/ эхэллээ.

“Бизнесийн сэргэлт- Баруун бүсийн форум”-д Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас 120 орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байгаа бол ОХУ-ын Буриад улсын Их хурлын болон Засгийн газрын гишүүд, Тува улсын Эдийн засгийн яамны төлөөлөгчид болон тус улсын 30 орчим бизнес эрхлэгч хүрэлцэн ирээд байна.Мөн олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байгаа юм. 

Форумд аялал жуучлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд бизнесийг чадавхжуулах сургалтууд болон ОУ-ын бизнесийн магистрын /MBA Program/  мэдлэгийг олгох “Personal-MBA” хөтөлбөрийн нээлт, Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SHETRADES HUB-д Увс аймаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагаа боллоо. Мөн орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж бизнесүүдтэй танилцах үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын арга хэмжээнүүд болж байна.

Тухайлбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын SheTrades төвийн салбар болох Монгол Улс дахь Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн SheTrades Hub Event-ийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэллээ. Тэрбээр “Эмэгтэй хүн, ээж хүн санхүүгийн эрх чөлөөтэй байх юм бол гэр бүл асуудалгүй, тогтвортой байх юм байна. Охидууд мэдлэгтэй байвал эмэгтэй хүний ирээдүй, тэр айлын ирээүй сайн сайхан байна. Ийм чиг хандлага, энэ олон судалгааны үр дүнд ер нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, санхүүгээр чадавхижуулах нь нийгэм дэх маш олон асуудлыг шийдвэрлэх том үндэс суурь юм байна гээд дэлхий дахинд том хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 17 улсад бий болгосон SheTrades сүлжээг өнөөдөр Увс аймагт авч ирж байна. Бид хандлагаа өөрчлөх ёстой. Би өөрөө орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлага байхгүй л бол бусад хүмүүс хичээгээд ямар ч хэрэггүй. Өнөөдөр энд хандлагаа өөрчлөх эхлэлийг тавьж цугласан та бүхэнд дахин дахин талархалаа илэрхийлье” хэмээв.

Энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд “Хүн өөрийгөө хөгжүүлэхгүйгээр хөгжил, дэвшлийг харахгүй. Ямар сайхан тенхологи байгаад хөгжил ирэхгүй. МҮХАҮТ-аас та бүхнийг зорьж ирээд “Хүрээд ирээч, сураач” гээд байгаа нь та бүхнийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэхэд нэмэр болох, өсөн дэвших замыг зааж өгөх. Үүний төлөө л улс орон даяар олон төрлийн сургалт хийгээд явж байгаа юм” гэв.

МҮХАҮТ-ын даргын баруун бүс хариуцсан зөвлөх Н.Цэрэнбат мөн сургалтад хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр “Эмэгтэйчүүд бизнесийг авч явахаас илүүтэй нийгмийг авч явдаг юм байна гэдгийг дэлхий нийтийн олон сайн жишээ харуулж байна. Жишээ нь олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нь тэр улсын эдийн засгийг авч явсан гэдгээрээ Бангладешийн банк Нобелийн шагнал хүртсэн. Тэр банк хүмүүст 300 хүртэлх долларыг бага хүүтэй, барьцаагүй зээл өгч байсан. Анх эхлэхэд нь олон хүн хэлж байсан гэдэг. Танай банк удахгүй дампуурна. Барьцаагүй зээл олгохоор хэн буцааж төлөх юм бэ гэсэн. Хариулт нь ээжүүд үр хүүхдийнхээ төлөө яаж ажиллаж, амьдардаг шиг өөрсдийнхөө амьдралыг босгоход хариуцлагатай хандана гээд бизнесээ үргэлжлүүлж байсан. Үүнийхээ ачаар бүс нутагтаа ядуурлыг бууруулсан юм” гэлээ.  

Хавсралт: Танилцуулга, Танилцуулга RUS

Арга Хэмжээ
19
02 сар
“КИРГИЗ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖИЛ ХЭРГИЙН ЗӨВЛӨЛ” байгуулуах
09
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
28
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02