(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо

2024/04/22 0

Монголын Мянганы сорилтын сан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим(МҮХАҮТ)-тай хамтран Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг танилцуулах олон талт оролцогчдын уулзалтыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын Хурлын их танхимд зохион байгууллаа. Уулзалтад нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын МСС, МҮХАҮТ, Францын “Сеүрика Веолиа” компани, түүнчлэн Японы ЖАЙКА байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохирдлын ачааллыг багасгаж, шинэ Төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, улмаар Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө"-ний хэрэгжилтэд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний дагуу үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны бохирдлын хэмжээг шинээр барьж буй Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоос урьтаж 2013 оны түвшин, түүнээс бага хэмжээнд хүргэн буруулах бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий 16 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яамны дэргэд байгуулагдан ажиллаж байна.

Тус төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын томоохон 100 гаруй боловсруулах үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламж (УЦБ) суурилуулж, хаягдал усаа урьдчилан цэвэрлэж ариутгах татуургад нийлүүлэх урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Компакт гэрээний санхүүжилтээр Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг боловсруулах ажлыг Францын “Сеүрика Веолиа” болон Монголын “Евро Хан” компанийн түншлэл гүйцэтгэж, үйлдвэрүүдэд хүргэх юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02