(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

2024/04/12 0

Аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, компанийн бонд гаргахад тулгарч буй асуудал, үүнийг шийдвэрлэх арга зам болон нээлттэй компани болсноор үүсэх давуу тал, ач холбогдол, IPO хийх процесс, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн ач холбогдол зэрэг цогц мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулагдсан “Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэгт 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Уг уулзалт, хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Бизнес дэх үе шилжилтийн асуудал”-ын талаар танилцуулсан бол Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон “ТОП-100” аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээ”, ХААН Банк ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “IPO хийж, нээлттэй компани болсноор гарах үр дүн, ач холбогдол”, Өлзий Энд Ко капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “IPO хийх процесс, дараалал, IPO хийсний дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулсан. Мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такач “Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа, анхаарах асуудал”-ыг хөндсөн бол Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсийн хэлтсийн дарга А.Авир “Компанийн засаглалын кодекс, түүний хэрэгжилт”-ийн талаар танилцуулав.

МҮХАҮТ, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, Апекс Капитал ҮЦК, Таванбогд Капитал ҮЦК, ТиДиБи Капитал ҮЦК, Ард Секьюритиз ҮЦК хамтран хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж бизнесийн өсөлтийн дараагийн шатандаа гарахаар зэхэж буй байгууллагуудад зориулан 4 дүгээр сарын 17-ны өдөр CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалтыг зохион байгуулах талаар нийт оролцогчдод мэдээлэл өгөв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/04/29
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
2024/04/27
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16