МҮХАҮТ болон Энэтхэгийн Танхим хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
МҮХАҮТ болон Энэтхэг Улсын PHDCCI буюу Найрамдал, Хөгжлийн худалдаа, аж үйлдвэрийн танхим (НХХАҮТ) өнөөдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Энэтхэгийн НХХАҮТ нь 1905 онд байгуулагдсан бөгөөд улсынхаа бизнес аж ахуй нэгжүүдийг гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбарт дэмжигч байгууллага юм. Мөн бизнесийг дэмжих үйл ажиллагаанаас гадна нийгэм, эдийн засгийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Танхимууд хамтын ажиллагааны Санамж бичиг зурснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх олон боломжууд нээгдэж байна. МҮХАҮТ нь Энэтхэг улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбоо, Энэтхэг улсын худалдааг дэмжих байгууллага, Энэтхэг улсын экспортыг дэмжих нийгэмлэг болон Энэтхэг улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо зэрэг байгууллагатай Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.