(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичгийг үзэглэлээ

2024/03/18 0

“Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичигт Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үзэглэлээ.

Тус санамж бичиг нь 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогч нарын түншлэлийн оролцоог мэргэжлийн боловсрол, сургалтад нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн боловсролын хосмог тогтолцоог бий болгох зорилготой юм.

Монгол улсад энэхүү мэргэжлийн боловсрол, сургалтын /МБС/ хосмог тогтолцоог бий болгоход Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - 2” төсөл дэмжин хамтран ажиллах бөгөөд GIZ- ийн Эрчим хүчний төслийн хүрээнд энэ жилээс эхлэн туршилтаар Эрчим хүчний салбарт дутагдаж байгаа Өндөр хүчдэлийн техник ажилчдыг Хосмог сургалтаар бэлтгэж эхлэхээр боллоо.

Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоо манай улсад хэрэгжсэнээр ажил олгогчид, МБС-ын байгууллага хамтран сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тохирсон, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэнэ.

Талууд санамж бичгийн хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын Хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд хууль, эрх зүйл орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын байгууллагуудын санал санаачилгыг дэмжин, Төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Санамж бичгийн хүрээнд:

Технологид суурилсан өрсөлдөхүйц гарааны компани, жижиг дунд үйлдвэрийг бий болгон хөгжүүлэх, бойжуулах шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж, Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн салбарын хамтарсан судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажил хамтран хийж гүйцэтгэх юм.

Мөн инновацын үйл ажиллагаанд оролцогч хувь хүн, аж ахуй нэгжийн хүний нөөцийн чадавхыг сайжруулах зорилгоор дунд, богино хугацааны сургалт зохион байгуулах, Оюуны өмчийн арилжаа бүхий технологийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар хамтран санал боловсруулах, бизнес эрхлэгчдийн оролцоог хангах зэргээр хамтран ажиллахаар тогтлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
2024/04/27
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15