(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гарал үүслийн гэрчилгээний талаар Хэрэглэгч, Үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Оюундарьтай ярилцлаа

2024/02/25 0

- Гарал үүслийн гэрчилгээ гэж юу вэ?

Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн экспортолж буй бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн болохыг олон улсын зах зээл дээр хуулийн хүрээнд баталгаажуулсан баримт бичиг юм. Үүнийг ихэвчлэн импортлох үеийн зөвшөөрөл олгох үйл явцын нэг хэсэг болгон тухайн импортлогч улсын гаалийн байгууллага шаарддаг. Гаалийн ажилтан нь тухайн гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр татварын хувь хэмжээ, худалдааны гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнд давуу эрх эдлэхэд ашигладаг.

-МҮХАҮТ хэдэн төрлийн гарал үүслийн гэрчилгээ олгож байгаа вэ?

Монгол улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн 6.2.3 заалтыг үндэслэн Танхим нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд 5 төрлийн гарал үүслийн гэрчилгээг олгодог.

Ⅰ. Дэлхийн өндөр хөгжилтэй 40 гаруй улсаас Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP) болон  (GSP+)-ийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлтийг эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг Танхимаас гарал үүслийн гэрчилгээ FORM A-ын үндсэн дээр эдэлнэ.

Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулсан. Түүнийг 2020 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн Европын Холбооны REX буюу "Бүртгэгдсэн экспортлогчийн систем"-ийг нэвтрүүлсэн. Уг системд аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг Танхим гүйцэтгэж байна. Тиймээс Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьсон бол тус системд бүртгүүлэх шаардлагатай юм.

Монгол улсын экспортын бараа, бүтээгдэхүүн дараах орнуудын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ.

  • ЕХ-ны орнууд
  • ЕАЭЗХ-ны гишүүн орнууд
  • Австрали
  • Япон
  • Канад
  • Исланд
  • Шинэ Зеланд
  • Норвеги
  • АНУ
  • Лихтенштейн
  • Турк

Ⅱ. FORM B гэрчилгээ нь тухайн улсын зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэггүй, зөвхөн барааны гарал үүслийг тодорхойлоход ашигладаг бичиг баримт юм. Монгол улстай одоогоор худалдааны гэрээ хэлэлцээр хийгдээгүй, хөнгөлөлтөд хамруулаагүй улс орнууд орно.

Үүнд: БНХАУ, Хонг Конг, БНСУ, Энэтхэг, Тайвань, Тайланд, Малайз, Иран, Арабын орнууд, Африкийн орнууд гэх мэт

Ⅲ. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ FORM E -г олгож байна. 

Уг хэлэлцээрээр БТКУС-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах боломжтой юм.

Ⅳ. Монгол улс 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ FORM APTA -г олгож байна.

Уг Хэлэлцээрийн хүрээнд экспортлогчид

  • БНХАУ-ын зах зээлд 2323 бараа бүтээгдэхүүнд 10-100% хүртэлх
  • Өмнөд Солонгос улсын зах зээлд 2902 бараа бүтээгдэхүүнд 10-50% хүртэлх
  • Энэтхэг улсын зах зээлд 3253 бараа бүтээгдэхүүнд 10-100% хүртэлх
  • Лаос улсын зах зээлд 1081 бараа бүтээгдэхүүнд 10-35% хүртэлх
  • Шри Ланка улсын зах зээлд 568 бараа бүтээгдэхүүнд 5-50% хүртэлх
  • Бангладеш улсын зах зээлд 608 бараа бүтээгдэхүүнд 10-70% хүртэлх татварын хөнгөлөлт  тус тус эдлэх боломжтой юм.

Монгол улс хэлэлцээрийн дагуу голчлон дотооддоо үйлдвэрлэдэггүй далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо гэх зэрэг 366 бараанд ноогдуулдаг татварыг 10-30% хүртэлх хувиар бууруулах үүргийг хүлээсэн.

Ⅴ. Монгол улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох зорилгоор Танхимаас гарал үүслийн гэрчилгээ FORM-D -г олгож байна.

Үүнд Монгол улсад импортолсон бараа бүтээгдэхүүн, удаан хугацаагаар ашиглагдаж байсан тоног төхөөрөмж, реэкспортын бараа бүтээгдэхүүнийг тооцно.

-Гарал үүслийн гэрчилгээ авахад юуг анхаарах вэ?

  • Гарал үүслийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх
  • Бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлтийн жагсаалтад хамрагдсан эсэхээ шалгах
  • Барааны БТКУС кодыг зөв тодорхойлох
  • Таны бараа хөнгөлөлт эдлэх гарал үүслийн дүрэм, журмын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох
  • Гарал үүслийн гэрчилгээ олгоход шаардлагатай тохиолдолд Танхимын мэргэжилтнүүд тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессыг шалгаж үзнэ.

-Гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах вэ?

МҮХАҮТ нь гарал үүслийн гэрчилгээний системийн бүрэн шинэчлэлт хийж автоматжуулан хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр хурдан шуурхай үйлчилгээ авах, төлбөр тооцоогоо тухай бүрд нь шийдэх, урьдчилгаа төлбөрийн хэрэгслийг ашиглах, гэрчилгээ авах хүсэлт илгээхээс бэлэн болох үе шат бүрийн мэдэгдэл болон и-баримтыг бүртгэлтэй цахим шуудангийн хаягаараа авах гэх мэт олон давуу талууд хэрэглэгчдэд бий болсон. Та гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлт болон шаардлагатай бичиг баримтын мэдээллийг авахыг хүсвэл МҮХАҮТ-ын вэбсайтаар орж авна уу.

Арга Хэмжээ
09
05 сар
“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
29
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02