(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"

2024/05/28 --> 2024/05/30

Хятадын Худалдааны танхимаас жил бүр зохион байгуулдаг “Жижиглэн худалдааны тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024” БНХАУ-ын Гуанжоу хотод 2024.05.29-31 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Хүнсний зах, зочид буудал, зоогийн газар, хүнсний дэлгүүр, жижиг дунд бизнес эрхлэгчид болон онлайн дэлгүүр эрхлэгч, хувь хүн гээд хэн бүхэнд  зориулсан энэ үзэсгэлэн 80 мянган м.кв бүхий талбайг хамарч, нийт 2000 гаруй жижиглэнгийн бизнес эрхлэгч компаниуд бүтээгдэхүүнээ таниулан суртчилж, борлуулахаар оролцдог бөгөөд энэ жил дараах 8 чиглэлээр үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн төрөл:

  1. Хөргөх, хөлдөөх, хөргүүрийн тоног төхөөрөмжүүд  
  2. Төлбөр тооцооны ухаалаг систем, төхөөрөмжүүд 
  3. Зар сурталчилгааны дэлгэц, тоног төхөөрөмж 
  4. Үйлчилгээний салбарын Робот, ухаалаг хэрэгслэлүүд 
  5. Жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн 
  6. Шингэн хүнсний  үзэсгэлэн худалдаа 
  7. Өөртөө үйлчлэх үйлчилгээний ухаалаг төхөөрөмжүүд 
  8. Сүүн сүүн бүтээгдэхүүн 

Хаана: БНХАУ, Гуанжоу хот 
Хэзээ: 2024.05.29-31
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2024.05.20 
Оролцогчдын тоо хязгаартай тул та яараарай! 

Жич: зөвхөн үзэсгэлэн експо үзэж сонирхох 3 шөнө 4 өдрийн бизнес аялал бөгөөд лангуу түрээслэж, бүтээгдэхүүн борлуулж оролцохгүй болно 



Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэлХөтөлбөр
Хариуцах газар: МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар 
Холбогдох дугаар: 77277070 /6/,  88171901
Цахим шуудан:
 waijiao@mongolchamber.com