(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТанхим - МONMAP Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөлтэй хамтран ажиллаж байна

2021/05/14 0

Монгол улсын ХАА-н салбар нь ДНБ-ний 13 орчим хувийг үйлдвэрлэж ажиллах хүчний 30 орчим хувийг шингээдэг суурь салбар бөгөөд үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гол аж ахуйнхаа хувьд анхаарал татаж байгаа юм. Монгол улсын Засгийн газраас ХАА-н гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, экспортын нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Монгол, Япон хоёр улс Монголын ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, бүс нутгийн онцлогийг харгалзсан стратеги бүхий ХАА-н нэмүү өртгийн сүлжээг хөхиүлэн дэмжих зорилготой Мастер төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцсон.

ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Үндэсний Хөгжлийн Газартай хамтран Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дараах 3 чиглэлээр ажиллаж байна.

  1. Мастер төлөвлөгөө, Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
  2. ХАА-н бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд чиглэсэн туршилтын төсөл хэрэгжүүлнэ. 
  3. ХАА-н маркетингийн платформ (ХААМП) байгуулна

Тус төслийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жайка төслийн “Монгол дахь хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах (MONMAP-AVC)” төслийн багтай хоёр байгууллагын түншлэлийг бий болгох харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 5-р сарын 12-ны өдөр байгуулсан. 

Санамж бичиг дараах зорилгод чиглэгдсэн. Үүнд:

  • Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүний нөөц, технологи зэрэг нөөцийг улс орон даяар үр дүнтэй уялдуулан шинэ бүтээгдэхүүн бий болгох, борлуулалтын сувгийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний зөгийн бал, экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бусад кластер байгуулах. мөн олон улсын зах зээлд Монголын брэнд болгон экспортлох сурталчилгаа;
  • Одоо байгаа кластеруудыг ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийг дотоод, гадаад борлуулалтад чиглүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг бэхжүүлэх;
  • Орон нутгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, түгээх, сурталчлах бизнесийн асуудлыг шийдвэрлэх, тэдний санаачлагыг дэмжих зорилгоор ЖДҮ-ийн туршилтын үйл ажиллагааг хөдөө орон нутагт сонгон шалгаруулах;

2021 онд МҮХАҮТ болон төслийн баг зөгийн балны кластер байгуулах, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх гэсэн хоёр чиглэлээр хамтран ажиллаж байна.

1.Зөгийн балны кластер байгуулах

Зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах, кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газар, МҮХАҮТ-ын Сэлэнгэ аймаг дах Салбар танхим, СХЗГ, МХЕГ, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын зөгийн баг, судлаач болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг оролцуулан байгуулаад байна. Ажлын хэсэг байгуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Зөгийн балны кластер 2022 оны 3 дугаар сард кластерийг албан ёсоор байгуулагдана.

2.Орон нутагт ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх

Орон нутгийн онцлог бүхий ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжсэн хоёр туршилтын төслийг МҮХАҮТ-ын 21 салбар Танхимаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд төслөөс 1 туршилтын үйл ажиллагаанд 20,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох юм. Орон нутагт хэрэгжүүлэх туршилтын төслийг  танилцуулах арга хэмжээг  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулан төслийн саналыг 6 дугаар сарын 30-ний дотор хүлээн авна. Ирүүлсэн төслүүдэд МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газар болон ЖАЙКА төслийн экспертүүд зөвлөн чиглүүлэн ажиллах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
2024/05/20
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03