(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ

2024/05/08 0

МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран гурван жил тутам явуулдаг Монголын Бизнесийн орчны судалгааны 2023 оны үр дүнгээр бизнесийн орчин 2.68 гэж үнэлэгдсэн нь бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үеэс бизнесийн орчин муудсан гэж үзэж байна. Мөн татварын орчныг сайжруулах шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар “ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтийн үеэр хэллээ.

Монголтакс ТМЗ татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагын санаачилгаар жил бүр татварын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчид төдийгүй Монголбанк, Татварын Ерөнхий газрын төлөөллүүд өдөрлөгт оролцож татварын орчны талаарх мэдээлэл, татвар төлөгчийг дэмжих бодлого чиглэлүүдийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Бизнес эрхлэгчдийн зүгээс татварыг бүх нийтээр жигд, шударгаар төлдөг болох, татварын нэр төрөл ачаалал, давхардал их байгааг анхаарах хэрэгтэй гэдэг. Монголын Бизнесийн орчны судалгаагаар бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодруулахад судалгаанд оролцогчдын 65 хувь нь татварын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэнийг МҮХАҮТ-ын Эдийн засаг, судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар танилцууллаа. Татварын орчны үнэлгээ мөн л буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үнэлгээ хамгийн бага гаржээ.Тодруулбал татварын хувь хэмжээг бууруулах, НӨАТ-ыг багасгах, НДШ-ийг бууруулах, татварын уян хатан бодлого, гаалийн татварын хөнгөлөлт зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь татварын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно гэж үзсэн талаар МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар хэлсэн юм.

Тэрбээр “МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нэгдсэн дуу хоолой болж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болон ажилладаг бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд хууль боловсруулах үйл явц, улсын төсвийг хэлэлцэх явцад татвар төлөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, санал оруулж, байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд цаашид ч бодлогын өмгөөллийн чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Бид нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө дамжуулан татвар төлөгчдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, татвар төлөх үүрэг, хандлага, төсвийн зарцуулалтад тавих хяналт, оролцоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна” хэмээсэн.

Татварын Ерөнхий газрын “Хариуцлагатай татвар төлөгчдийг төлөвшүүлэхэд татварын албанаас баримталж буй бодлого, төлөвлөлт” илтгэлээр татвар төлөгчийн бүртгэл, татварын тайлагнал бүрэн цахимжсан, хариуцлагатай татвар төлөгчийн төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг танилцуулахын зэрэгцээ төлөлтийг хялбар болгож, хяналт, шалгалтын процесс хэрхэн явагдаж буй талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

Монголбанкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын 74 хувь татварын болосврол муу, 66 хувь нь үүнийг сайжруулах шаардлагатай гэсэн аж. Энэ талаар  Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжин олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх бодлогын арга хэмжээний талаар ярихдаа “Монгол Улсад Шинэ жил, Цагаан сар, Наадам гээд жил болгон болж байдаг баяруудаар хамгийн их зээл гардаг. Жил болгон болж байдаг баярууд. Гэтэл иргэд тэдгээр өдрүүдэд ихээхэн зээл авж байгаа нь санхүүгийн суурь мэдлэг сул, улмаар төлөвлөлт байхгүй, хуримтлалгүй байгааг харуулж байна” гэлээ. Тэгэхээр санхүүгийн сахилга батыг бий болгож, мөнгөө хэрхэн удирдах вэ? Мөнгөө хэрхэн аюулгүй байлгахад анхаарах вэ? гэдэг асуудал чухал болохыг тэрбээр нэмж хэллээ.

Ийм ч учраас энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг хамтран зохион байгуулж буй байгууллагууд чиглэл бүрдээ хамтран

  • Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн ажлыг хүүхдийг бага наснаас нь эхлэн заах, сургах
  • Оюутан, залууст энэ талаарх мэдлэгийг хичээлтэй нь уяж оруулах
  • Хөдөө орон нутагт сургалт, хөтөлбөрүүдийг илүү хүртээмжтэйгээр хэрэгжүүлэх
  • Нөлөөллийн ажлуудыг улс даяар хийх

зэргээр ажиллах нь зүйтэй хэмээлээ. Эдгээрийн хүрээнд:

Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030

  • Хүүхэд, залуучууд
  • Олон нийт, орон нутгийн иргэд
  • Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд

Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги

  • Хүүхэд, залуучууд
  • Сэтгүүлчид
  • Олон нийт, санхүүгийн хэрэглэгчид
  • Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид

гэсэн сегментүүдэд хүрч ажиллах аж. Мөн Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт мөн “Хариуцлагатай татвар төлөгч ба Татварын боловсрол” сэдвээр Монголтакс ТМЗ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Тунгалагмаа, “Хариуцлагатай татвар төлөгчийг төлөвшүүлэхэд мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчний оролцоо” сэдвээр Бодь Интернэшнл ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Эрдэнэчимэг нар тус тус илтгэж, хэлэлцлээ.

Ийнхүү хэлэлцүүлгийн дараагаар татварын мэргэшсэн зөвлөхүүд Pro bono зөвлөгөө өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
2024/05/20
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03