(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна

2024/05/09 0

Манай экспортын салбарын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Харин уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг бүрдүүлдэг ноолуур, мах, самар тэргүүтэй бүтээгдэхүүнийг ихэнхдээ түүхий эд хэлбэрээр гаргаж байна. Иймээс чөлөөт худалдааг дэмжих замаар эдийн засгийг дэмжих, тэлэх шаардлагын хүрээнд Монгол Улс хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажилд анхаарлаа хандуулж буй.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнесийн зах зээлийн өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал ач холбогдолтой. Харин ийм хэлэлцээрийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлага байсаар байна” хэмээн Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Өдгөө хоёр дахь шатандаа явж буй уг хэлэлцээрийн гол зорилго нь хоёр улс хоорондын худалдаа хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэргийг багтаасан.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгийн хэлснээр “Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь зөвхөн экспорт биш.Импорт, цахим худалдаа гээд эдийн засгийн өргөн хүрээг хамардаг” тул бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, шийдвэр гаргагчдад хүргэх үүднээс дээрх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явц байдал” сэдэвт итлгэлдээ хоёр улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 онд 541.6 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 288.8 сая ам.долларын алдагдалтай байгааг дурдсан төдийгүй манай улсаас БНСУ руу 322 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа бол тус улсаас 2111 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн импортолж байгаа талаар мэдээлсэн. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт тусгагдсан зарим асуудал тэр дундаа манай улсаас Япон руу гаргаж буй экспортын хэмжээ нэмэгдэхгүй байгаа зэрэг учир дутагдалтай зүйлсийг дахин давтахгүй байх чиглэлд илүүтэй анхаарч байгаагаа хэлэв.

Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 онд хэрэгжиж эхэлсэн. Тус хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар МҮХАҮТ-аас 2022 онд авсан судалгаагаар тус хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд судалгаанд оролцогчдын 67 хувь нь ЭЗТХ-ийн Тарифын хөнгөлөлттэй барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, 33 хувь нь Гарал үүслийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэж хариулжээ.    

Тэгвэл нээлттэй хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээс гарч буй саналуудад бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл, түүхий эдийг ямар ангилалд оруулахыг оновчтой тодорхойлоогүйн улмаас Гаалийн хөнгөлттэй татварт хамрагдахгүй байх, мөн экспортын боломж их байдаг ч дотоод дүрэм, журам тодорхой бус, тогтолцооны ойлгомжгүй байдал, шат дамжлага их, төрөөс үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийнхээ саналыг авалгүй шуурхайлсан гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг нь тэднийг гадаад зах зээлд бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг талаар ярилаа.   

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, мөн Монгол Улс, Евро азийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Манай улсын Эдийн засаг дан ганц уул уурхайн хараат байгаагаас өнөөдрийн олон томоохон сорилтууд тулгарч, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус экспорт, түүний дотор аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна” гэсэн юм.

Манай улсаас БНСУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний 60 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, 25 хувийг үнэт металлын болон молибдены хүдэр, баяжмал, 9 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж байна. Харин Евро азийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ руу 113 сая ам.доллар, Казахстан улс руу 22 сая ам.доллар, Киргизстан улсад 7.6 сая ам.доллар, Армен улсад 59.1 мянган ам.доллар, Беларусь улсад 572 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон байна. Эдгээр орон нь манай улсын нийт экспортын ойролцоогоор 1 хувийг эзэлж байна. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Хоёр хэлэлцээр байгуулагдсанаар манай улсын нийт худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна уул уурхайн бус экспортын тоо хэмжээ тодорхой хувиар нэмэгдэж, өндөр техник технологи, ноу хауг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна” хэмээлээ.

Дээрх хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 130 гаруй төлөөлөгч ирж санал, бодлоо солилцлоо.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03