(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ

2024/07/23 --> 2024/07/25

БНСУ-д зохион байгуулагддаг гоо сайхны салбарын томоохон олон улсын үзэсгэлэн болох “INTERCHARM KOREA”-д БНСУ-ын дотоодын болон Турк, Франц, Польш, Хятад зэрэг олон улсын нийт 500 гаруй компаниуд оролцдог бөгөөд гоо сайхны салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:

  • Гоо сайхан, арьс арьчилгааны бүтээгдэхүүн
  • Үс, хумс, сормуус арчилгааны хэрэгсэл, бүтээгдэхүүн
  • Үс уналт, хуйх эмчилгээний бүтээгдэхүүн
  •  Үнэртэй ус
  • Мэргэжлийн гоо сайхны хэрэгсэл
  • Салоны тоног төхөөрөмж
  • Эмчилгээний гоо сайхны түүхий эд, хэрэгсэл, бүтээгдэхүүн, төхөөрөмж
  • Сав баглаа боодол, OED/ODM&Шошго

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, COEX үзэсгэлэнгийн төвд

Зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 7 сарын 24-26-ны өдрүүдэд

Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт:  https://www.intercharmkorea.com/en-us.html

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй гоо сайхан, эрүүлд мэнд болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Товч хөтөлбөр

7/22-ны өдөр     Улаанбаатар-Сөүл нислэг
7/23-ны өдөр     Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
7/24-ний өдөр    Үзэсгэлэн үзэх
7/25-ны өдөр      Үзэсгэлэн үзэх
7/26-ны өдөр      Чөлөөт өдөр
7/27-ны өдөр      Сөүл-Улаанбаатар нислэг

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 5 сарын 28-ны өдрийг дуустал

/Зохион байгуулагч талаас урилга авч нэгдсэн журмаар виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.
Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудсан дээр бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэлБүртгэлийн хуудас Intercharm 2024

Холбоо барих:
МҮХАҮ-ийн Танхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn