(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгчид Оюутолгой уурхайд зочиллоо

2019/09/06 0

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын амжилт, туршлагыг бусад гишүүн ААН, бизнес эрхлэгчдэд сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  МҮХАҮТ-аас “Энтрепренерийн аян” зохион байгуулдаг  бөгөөд энэ удаад бизнес эрхлэгчдийн төлөөлөл Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюут” ил уурхайн хэсэгтэй танилцаж, баяжуулах үйлдвэр болон баяжмал савлах үйлдвэрт зочилсон уг аялалд Эрдэнэт, Багануур, АПУ, Өгөөж, Магнай трэйд зэрэг 30 гаруй компанийн 40 орчим төлөөлөл оролцлоо.

“Оюут” ил уурхай 24 цагаар ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ.   Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай аж.

Тус компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ханбогд сумын нутагт дэвсгэрт бүтээн байгуулсан “Үлэмжийн чанар” соёлын төв, Мод үржүүлгийн төвөөр аяллын баг зочилж, иж бүрэн засварлаж тохижуулсан дунд сургууль, цэцэрлэгээр орлоо. Уурхайн бүтээн байгуулалтаас гадна олон улсын стандартад нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нягт хэвшүүлсэн байдал, хөдөлмөрийн нарийн зохион байгуулалт, дэг журам зэрэг нь оролцогчдод онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
2024/05/20
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03