(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ

2024/04/22 0

МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар БНХАУ-ын Ляонинь мужийн Бенши хотын удирдлагуудтай /2024.04.22/ уулзалт хийлээ. Уулзалтад Ляонинь мужийн Бенши хотын намын дарга Ву Лань, тус хотын ардын засгийн газрын ордны дэд дарга, технологийн бүсийн хорооны нарийн бичгийн дарга Фанг Инг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

 

Улмаар Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын хүрээнд Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах Ляонинь муж нь Монгол улстай хамгийн ойр далайн боомттой муж гэдгийг ноён Ву Лань онцлоод Монгол улстай боомт, тээвэр логистик, уул уурхайн бүтээгдэхүүн, уламжлалт эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нийлүүлэлт, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Ляонинь мужийн Бенши хот нь байгалийн арвин их баялагтай, газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамал зэрэг гурван томоохон үйлдвэрлэл эрхэлдэг. Ган төмөрлөгийн олборлолт, үйлдвэрлэлтээрээ БНХАУ-ын 40 хувийг хангадаг. Уурхайн олборлолтоос бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх шат дамжлага бүхий томоохон үйлдвэрүүдтэй. Түүнчлэн эмийн ургамалын үйлдвэрлэлийг дагасан уламжлалт анагаах ухааны зургаан их сургууль, бараа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон үйлдвэрүүдийг нэгтгэсэн эмийн ургамалын аж үйлдвэрийн парк үйл ажиллагаа явуулж байна гэлээ. 

 

Мөн хурдны вагон, метро гэх мэт зам тээврийн салбар хөгжсөн учраас энэ тал дээр мөн хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрэн дүүрэн бий. Манай танхимын гишүүн компаниудтай танай танхимын гишүүд холбогдож, аж ахуй нэгжүүд нь манай хотод очиж туршлага, судалгаа хийж болно. Манай хотын зүгээс экспорт импортын хил, гаалийн асуудалд түргэн шуурхай ажиллаж, хөнгөлөлтүүд үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Харин МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ “МҮХАҮТ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 21 аймагт салбар танхимтай. 6000 орчим гишүүн байгууллагууд бүртгэлтэй байна. Удахгүй МҮХАҮТ-ын тухай хуулийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ жилдээ багтаагаад хууль маань шинэчлэгдэнэ гэж найдаж байна. Хууль батлагдвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд салбар салбараараа танхимын гишүүнчлэлтэй болоод, улам өргөжих боломж бүрдэнэ. Монгол Улсад барилга бүтээн байгуулалтын салбар хөгжиж байна. Тэгэхээр  гангийн, барилгын материалын хэрэгцээ шаардлага асар их байгаа. Уламжлалт эмийн салбарт бас хамтарч ажиллах боломжтой. Монгол Улс байгалийн баялаг сайтай, эмийн ургамлууд бас тариалдаг. МҮХАҮТ энэ жил сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон ажил хийхээр төлөвлөж байна. Хамгийн ойрхон нь тавдугаар сард энэ чиглэлээр олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Дээр та бүхний дурдсан бүх салбарууд дээр хамтарч ажиллах боломжууд байна. Энэ чиглэлд ажилладаг аж ахуй нэгжүүдээ бизнес групп болгоод газар дээр нь очиж танилцах боломжтой” гэлээ.

 

Арга Хэмжээ
09
05 сар
“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
29
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02