(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын Олон улсын Арбитрын дарга С.Энхцэцэг: Монгол Улсын Арбитрын шийдвэр Нью-Йоркийн 1958 оны конвенцын гишүүн 172 улсад биелэгддэг

2024/04/08 0

Монголын Олон улсын Арбитрын дарга С.Энхцэцэгтэй ярилцлаа.

- Манай улс бизнесийн орчин таагүй орнуудын тоонд ордог. Энэхүү үнэлгээг хэрхэн, хаанаас гаргадаг юм бэ?

-Аливаа улсын хөрөнгө оруулалт татах боломж, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдэг үнэлгээг Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны 12 үзүүлэлтийн нэг болох тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмжиж байна.

-Бизнесийн орчин таагүй байх нь хууль эрх зүйн тогтворгүй байдлаас, мөн холбогдох талуудаас гарсан гомдол, маргааны асуудал, үүнийг шийдвэрлэх үйл явц сөрөг хүчин нөхцөл болдог. Арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн гол ялгаа юунд оршдог вэ?

-Маргаан шийдвэрлэхэд дунджаар шүүхэд 2-6 жил, арбитрт 6 сар зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Нэг удаа төлөгддөг арбитрын зардлыг 3 шатны шүүхийн зардалтай харьцуулахад 2 дахин бага байдаг.
Хуралдаан явуулах журам
, газар, тов, хэлбэр /танхим, цахим/, хэл гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх зөвхөн хуульд заасан журмыг баримтлан явуулдаг бол арбитр талуудын хүсэл зориг, харилцан тохиролцсоны дагуу явуулдаг. Түүнчлэн маргааныг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус арбитрчийг талууд өөрсдөө сонгон шийдвэрлүүлэх боломжтой.

-Арбитрын шүүхээр аливаа маргааныг шийдвэрлүүлэхэд ямар нэг эрсдэл бий юу?

-Арбитр нь талуудын нэр, маргааны агуулгыг нууцалдаг тул таны бизнесийн нэр хүнд, нөү хау зэрэг эмзэг мэдээлэлд хохирол учрах аюулгүй.

Анхан, давж заалдах, хяналтын гэх гурван шатны шүүхийн тогтолцоонд бизнес эрхлэгчид цаг хугацаа алдах, бизнесийн боломжуудаа түгжих, нэмэлт зардал гаргах эрсдэлтэй бол арбитр эцсийн шийдвэр гаргах ба гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэдэг.

-Арбитрын шийдвэрийн хамрах хүрээний талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Монгол Улс НҮБ-ын Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай” Нью-Йоркийн 1958 оны конвенцод 1995 онд элссэн бөгөөд дэлхийн 172 гишүүн орны нэг тул Монгол Улсын арбитрын шийдвэр эдгээр улсад заавал биелэгдэх хүчинтэйгээрээ шүүхийн шийдвэрээс ялгаатай юм.

-Хамрах хүрээний хувьд Арбитрын шүүхэд ямар нөхцөлд хандах боломжтой байдаг вэ?

-Бизнесийн бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх боломжтой. Тухайлбал, бүх төрлийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах ба түншлэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн болон зээлийн гэрээ, зуучлалын гэрээ, лизинг, франчайз, тээвэр гэх мэт.

-Мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02