(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Залуусын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, чадавхжуулах “ЦойлогсоZ” төсөл

2022/09/16 0

“ЦойлогсоZ” төслийн баг болон МҮХАҮТ хамтран хөдөлмөрийн зах зээлд гарах залуусыг чадавхжуулах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна. 

МҮХАҮТанхим нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарч буй залуусыг чадавхжуулах стратегийн зорилтуудын хүрээнд ирээдүйд хувийн хэвшлийг манлайлан хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бий болгоход чиглэсэн залуусын санаачлан хэрэгжүүлж буй ЦойлогсоZ төслийг дэмжин хамтран ажиллаж байна.

Төслийн хэрэгжих хугацаа: 2020 оны 6-р сарын 04 - 2024 оны 6-р сарын 04

Гол оролцогч талууд:

  • ЦойлогсоZ төслийн баг
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • Z үеийн залуус
  • Бизнесийн байгууллагууд
  • Олон улсын байгууллагууд
  • Орон нутгийн хөгжлийг дэмжигч байгууллагууд
  • Салбар бүрийн зөвлөх мэргэжилтнүүд

ЦойлогсоZ төсөл нь Z үеийн залуусын онцлог, чадвар, авьяас дээр тулгуурлан залуусыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл санал болгож ирээдүйд дотоодын болоод олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай чадвар, хандлагуудыг эзэмшсэн баялаг бүтээгчдийг бэлтгэх, энтрепренер хандлагатай шинэ үеийн бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргахад чиглэсэн залуусын хамтын ажиллагааг дэмжих төсөл юм.

Монгол Улсын 16-24 насны залуучууд тэр дундаа ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, Их, Дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд, ажил эрхэлж буй болон бусад Z үеийн залуус нь төслийн зорилтот бүлэг. Үүнээс одоогоор 2 жил 2 сарын хугацаанд Z үеийн 70,000 гаруй залуусын сошиал нэгдэл, 300 гаруй залуусын биет идэвхтэй нэгдлүүдийг үүсгэн, сошиал орчинд давхардсан тоогоор 150,000 дагагчтай суваг хөгжүүлж нийт давхардсан тоогоор 250,000 гаруй залууст шууд хүрч, эергээр дэмжин ажиллаж байна.

Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд 2022-2024

  • Бизнес сэтгэлгээг хөгжүүлж, энтрепернер хандлагыг төлөвшүүлэх
  • Хөдөлмөрийн зах зээлд гарах залуусыг чадавхжуулж ирээдүйн CEO нарыг бэлтгэх

Төслийн хүрэх үр дүн

4 жилийн хугацаанд хэрэгжих төслийн үр дүнд 250,000 гаруй Z үеийн залуусын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг мэдээллээ хуваалцах, хамтдаа суралцах боломжтой хамгийн том цахим болон биет нэгдэл үүсэх юм. Ингэснээр залуус бие биеэсээ болон экспертүүдээс суралцаж, дотоодын болоод олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх тэгш боломж бүрдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл

  • Төслийн танилцуулга бичлэгтэй танилцах бол энд дарна уу. 
  • Төслийн сошиал хуудастай танилцах бол энд дарна уу.
  • Z Networking 2021 арга хэмжээтэй танилцах бол энд дарна уу.
  • Update 2022 арга хэмжээтэй танилцах бол энд дарна уу.

Z үеийн залуус

Монгол Улсын хэмжээнд 95 гаруй Их, Дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 23000 орчим төгсөгч хөдөлмөрийн зах зээлд гаргадаг бөгөөд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ойролцоогоор 76 хувь байдаг бол үүний 65,9 хувь нь суралцсан мэргэжлээрээ ажилладаг. Үүний гол шалтгаанууд болох төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын түвшин болон тогтвор суурьшил хангалтгүй, зөөлөн ур чадвар /soft skill/ болон зөв амьдралын хэв маягт суралцаагүй байдаг нь тухайн боловсон хүчний ажил эрхлэлт болон компаниудын хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн гол асуудал болдог. Мөн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, цар тахал, чанаргүй боловсролын систем гэх мэт зүйлс нь Монгол улсын ирээдүй болсон Z үеийн залуусын сэтгэлгээ, хөгжих боломжид сөргөөр нөлөөлж байна. Иймд залуусыг тогтвортой ажлын байраар хангахад, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь залуусын хамтын ажиллагааг дэмжиж, түүгээрээ дамжуулан сүүлийн үед залуусын дунд суралцах шинэ соёл болон төлөвшиж буй “Peer to peer learning” хэв маягтай хослуулан чадавхжуулах нь чухал юм.

Шинэ үеийн залуусын нэг онцлог бол “Peer to peer learning” хэв маягийг илүүд үздэг буюу бие биеэсээ суралцах чадвар өндөртэй юм. Учир нь техник технологи, мэдээллийн эрин зуунд багш зааж, сурагч сурах сургалтын уламжлалт тогтолцоо шинэчлэгдэж, багш сурагч хоёр нэгэн зэрэг суралцаж, мэдлэгээ солилцох боломжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, бид боловсрол гэх ойлголтыг зөвхөн танхимын сургалтаар олж авах мэдлэг чадвар гэж үздэг байсан бол өнөөдөр Z үеийн залуус мэдлэг мэдээллийг хүлээн авах бүхий л сувгийг ашиглан илүү өргөн цар хүрээтэйгээр суралцаж байна.

Тиймээс МҮХАҮТанхим нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг судалгаанд үндэслэн тодорхойлж түүнийг шийдэх шийдлийг төслийн багтай хамтран хөгжүүлж залуусын оюунд хөрөнгө оруулах, хамтын ажиллагааг дэмжих замаар баялаг бүтээгч залуусыг төрүүлэхээр дараах стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд:

  • Судалгаанд суурилсан шийдвэр гаргалтын төгөлдөршил
  • Залууст оюуны хөрөнгө оруулалт хийх
  • Залуусын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх
  • Төслийн багийн чадамжийг тасралтгүй хөгжүүлэх
  • Залуусын хэрэгцээ шаардлагад үндэслэсэн үйл ажиллагаа зохион байгуулах
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
Европын Холбооны Элчин сайд нар Ханбогд Кашимер компанид зочиллоо
2024/05/20
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
МАК ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03