(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Сарлагийн арьсны тогтвортой үйлдвэрлэл ба сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн чадавхийг бэхжүүлэх” төслийн нээлт боллоо

2022/06/13 0

“Сарлагийн арьсны тогтвортой үйлдвэрлэл ба сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн чадавхийг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээнд Европын Холбооноос (ЕХ) Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, төслийн хамтрагч байгууллагууд болох Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо, Сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төлөөлж "Брэнд Гутал" ХХК зэрэг төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр тус төслийн ерөнхий бүтэц, сарлагийн арьс, арьс ширний техник, нийт өртгийн сүлжээ, мөн өнөөг хүртэл хийгдсэн урьдчилсан ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.

Үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөөцийн үр ашгийг дээшлүүлэх, дугуй эдийн засгийн арга барилыг нэвтрүүлэхэд ургамлын идээлгээр боловсруулсан сарлагийн шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн чадавхыг бэхжүүлэх төслийн үзэл баримтлалын талаар холбогдох мэдээллийг өглөө.

Төсөл 2021 оны 12 дугаар сарын 8-наас 2025 оны 12 дугаар сарын 7-ны хооронд үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ-аас тус консорциумын тэргүүлэгч Грек Улсын European Profiles S.A.-тай хамтран зохион байгуулсан юм.

Холбоо барих:

МҮХАҮТ, Төсөл хөтөлбөрийн газар
Цахим шуудан: project@mongolchamber.mn
Төслийн вэб хуудас: http://www.sustainableyakleather.eu/
Дэлгэрэнгүй мэдээллийг SWITCH-Asia хөтөлбөр www.switch-asia.eu

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2024/05/02
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
2024/05/01
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
2024/05/01