(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол улс дахь худалдааг дэмжих боломжууд ба еPing систем сургалт, семинарыг зохион байгууллаа

2019/10/16 0

НҮБ-ын Эдийн засаг-Нийгмийн газраас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө Бүс ба Замыг хамтран байгуулъя” төслийн хүрээнд НҮБ-ийн Эдийн засаг-Нийгмийн газар /UN-DESA/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Opportunities for Mongolia on Trade Promotion under the Belt and Road Initiative and the ePing system” сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны 9 сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Энэ төслийн зорилго нь “Бүс ба Зам санаачлага”-ын дагуух улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд Бүс ба Зам санаачлагын үзүүлэх нөлөөг тодорхой болгох, бодлого боловсруулагчдын чадавхийг бэхжүүлэх, боломжит үр дүнг нэмэгдүүлж, эрсдэлийг удирдах чадавхийг тодорхойлох явдал болно. Төсөлд Ази Европын нийт 14 улс хамрагдаж байгаагийн нэг нь Монгол улс юм.

Монгол улсын зүгээс БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагыг дэмжиж олон удаагийн дээд хэмжээний уулзалт, хурал цуглаанд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд Монгол улсаас дэвшүүлэн тавьсан “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулан Хятад-Монгол-Орос эдийн засгийн корридорыг байгуулах тал дээр санаачлага гарган ажиллаж байна. Гурван улсыг дамнасан эдийн засгийн коридорыг байгуулснаар Монгол улсын тээврийн дэд бүтэц хөгжих, гадаад худалдаанд чухал нөлөөтэй боомтууд шинэчлэгдэх, гааль хорио цээрийн дэглэм сайжирч хөнгөлөгдөх, эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтцийг дагасан худалдаа үйлчилгээ нэмэгдэх зэрэг олон давуу талууд үүснэ. Энэ нь эргээд Монгол улсын эдийн засгийн чадавхийг сайжруулахын зэрэгцээ Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна.

Дэлхийн улс орнууд бусад улсаас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнд шалгуур тавих нь элбэг байдаг. Тиймээс гадаад худалдааны үйл ажиллагааг тогтвортой, саад, тотгоргүй явуулахад Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-аас боловсруулан гаргасан E-Ping системийг ашиглаж байна.

Энэ системийг ашигласнаар “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай”, “Эрүүл ахуй, хорио цээрийн тухай” хэлэлцээрүүдэд тусгагдсан Техникийн зохицуулалтын төслийн талаарх мэдээлэл, мөн сонирхсон бүтээгдэхүүний талаарх мэдээлэл зэргийг худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн хүлээн авах, саналаа өгөх боломж бүрддэг байна.

Цаашид төслийн хүрээнд Монгол улсад Бүс ба Зам санаачлагын үзүүлэх нөлөөг тодорхой болгох, бодлого боловсруулагч нарыг мэдээллээр хангах, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоход “Бүс ба зам санаачлага” болон Тогтвортой хөгжлийн зорилго хоорондын уялдааг хангахад анхааран ажиллах болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02