(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зөгийн балны экспортын кластерыг ирэх сард байгуулна

2022/02/10 0

"Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах" MONMAP төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо. Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико зэрэг гишүүд, төлөөлөгчид оролцож төслийн зүгээс туршилтын төсөл болон кластер хөгжүүлэлтийн явц, орон нутагт хэрэгжих туршилтын төслийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийв.

MONMAP төслийн хүрээнд боловсруулах мастер төлөвлөгөөний тухайд цаашид доорх 4 хөгжлийн чиглэлийг баримтлан тус бүрийн ажлын хэсэг байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэж явах талаар нэгдсэн саналд хүрчээ.

  • Дотоод дахь ХАА-н бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх
  • Экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нээх
  • Түүхий эдийн чанар болон мөшгөх тогтолцоог бэхжүүлэх
  • Кластер хөгжүүлэлт болон төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын уялдаа холбоог дэмжих

Мөн тус төслийн хүрээнд зөгийн балны экспортын кластер байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах, кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 15 гишүүнтэйгээр 2021 оны 5 дугаар сард байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулах чиглэлээр 10, Зөгийн балны кластер байгуулах чиглэлд 9 ажлыг төлөвлөн энэ оны 3 дугаар сард Зөгийн балны экспортын кластер байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Кластерт оролцох боломжтой зөгийн балны үйлдвэрлэл (тоо хэмжээ, чанар) болон зөгийн аж ахуй эрхлэгчдийг (тоо, газар зүйн байршил) судлах зэрэг ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ажлын хэсгийн гишүүд, МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институт болон Жайка төслийн эксперт Нишияма Акиёо хамтран ажиллаж, гүйцэтгэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2024/05/02
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
2024/05/01
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
2024/05/01