(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ААН-үүд байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахыг дэмжлээ

2019/10/04 0

БСШУСЯ, МҮХАҮТ хамтран “Хүүхэд бүр цэцэрлэгт” байгуулагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл" уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтаар хувийн хэвшлийн байгуулага ч ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын цаг ашиглалтын сайжруулаад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой хэмээн МҮХАҮТ үзэн нийт ААН, байгууллагуудаа дэргэдээ цэцэрлэгтэй болохыг уриалж, хамтран ажиллах талаар ярилцав.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээн хэлсэн үгэндээ, "Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол маш чухал зүйл учраас цэцэрлэгийн асуудлыг зөвхөн төр дангаар шийдэх ёстой биш. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бид хамтарч шийдэх ёстой.

Өнөөдөр ажилтнуудын санааг хамгийн их зовоодог, ажлын бүтээмжийг нь бууруулдаг зүйл бол яах аргагүй хүүхдийн асуудал. Тэд аль цэцэрлэгт хүүхдээ өгөх, хэнээр харуулах, яаж анхаарал халамж тавих вэ гэдэгт үргэлж санаа зовдог.  

Мэдээж ар гэртээ санаа зовж байгаа ажилчин бүтээмжтэй ажиллах боломж нь тааруу болно. Тиймээс бид хамтран өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Томоохон байгууллагууд тодорхой хэмжээний зай талбай гаргаад өгвөл төрөөс хувьсах зардлыг нь дааж, багш сурган хүмүүжүүлэгчээр ханган ажилчдынх нь хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хамтран цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг нь шийдэхийг уриалж байгаа юм” гэлээ.

Одоогийн байдлаар дэргэдээ цэцэрлэгтэй 11 байгууллага байгаа юм.  Үүнийг ядаж 50 болгож нэмэгдүүлвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломжтой.

Улсын хэмжээнд одоогоор нийт 1,435 цэцэрлэг ажиллаж, 212 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Гэтэл манай улсад 312 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий. Судалгаанаас үзэхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт 46,305 хүүхэд байна.

Уулзалтын үеэр ААН, компаниуд байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

"Тус солюшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "Байгуулагууд цэцэрлэг ажиллуулна гэдэг зүгээр дулаахан өрөөнд хүүхдүүдийг цуглуулах биш байх гэж бодож байна.

Тиймээс төр хувийн хэвшил шаардлагад нийцсэн цэцэрлэг бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагаа нь бодитой, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Бид илүү нь талд анхаарч нийгмийн ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжих чиглэлд одооноос бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй" гэв.

"Сүү" ХК-ийн захиргаа, нөөцийн албаны дарга Б.Цэрэндорж "Манай компани ажилчидынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байгаа хэдий ч төсөв хөрөнгө нь тодорхой хэмжээнд шийдвэрлэгдээгүй байна.

Тиймээс өнөөдрийн арга хэмжээг цаг үеэ олсон нийгэм болон улс эх оронд маш их хэрэгцээтэй үйл ажиллагаа болж байна гэж харж байна. Мөн төрийн зүгээс энэ чиглэлээр байгуулагуудад үзүүлэх дэмжлэгүүд нь ч нэлээн бодитой санагдаж байна" гэсэн юм.

Уулзалтад 20 гаруй үндэсний томоохон ААН, БСШУСЯ болон Нийслэлийн боловсролын газар дүүрэг оролцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02