(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөл

2021/10/03 0

МҮХАҮТанхим Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжих “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана.

Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөл нь Монгол Улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо болоод манлайллыг дээшлүүлэх зорилготой бөгөөд төсөл 2020-2024 онд хэрэгжих юм. Уг төслийн хүрээнд Азийн сангийн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн хэрэглэгчдийг бизнесээ амжилттай хөтлөн явуулахад шаардлагатай сургалт, зөвлөн чиглүүлэх үйлчилгээг үзүүлэхэд МҮХАҮТанхимтай үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээг 2021 оны 8 сарын 16-ны өдөр байгууллаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэглэгчид тус төвийн үйлчилгээ, сургалтуудад хүссэн цагтаа, хүссэн газраасаа хамрагдах боломжоор хангах зорилгоор WBC Mongolia гар утасны аппликэшн болон вэбсайтаар хүргэхэд Tomyo (https://www.tomyo.mn ) -той хамтран ажиллах юм.

МҮХАҮТанхим нь 2016-2020 онд Азийн сангийн байгуулсан “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн хэрэглэгчдэд чиглэсэн сургалт, менторшип үйлчилгээ, эвэнт арга хэмжээ зохион байгуулах зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж хамтран ажилласан билээ. 
Уг төсөл нь Солонгосын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (KOICA) санхүүжилтээр Азийн Сан болон Солютек Систем компани Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран хоёр үе шаттайгаар хэрэгжсэн.

МҮХАҮТ-ын зүгээс төсөл хэрэгжсэн хугацаанд нийт 1600 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хувь хүний хөгжлийн болон бизнесийн хөгжлийн сургалтад, 208 харилцагчийг зөвлөх үйлчилгээнд, 850 харилцагчийг холбоо харилцаа тогтоох уулзалт, форум, үзэсгэлэн яармаг болон бусад үйл ажиллагаанд хамруулсан байна.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
“ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдэвт Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2024/05/02
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ
2024/05/01
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацитай уулзлаа
2024/05/01