(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ч.Ариун: МҮХАҮТ гадаад улс орны 160 гаруй худалдаа, аж үйлдвэрийн танхим, худалдааг дэмжих байгууллагатай хамтын ажиллагаатай

2024/03/04 0

/ МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Ариунтай ярилцлаа /

- МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын чиг үүрэг нь юу вэ?
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрхэм зорилго нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх. МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар нь бизнесийн салбарын холбогч, дэмжигч байх зорилгын хүрээнд дараах үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Хоёр талт гадаад харилцаагаар дамжуулан аж ахуй эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  2. Олон талт хамтын ажиллагаа буюу Танхимын гишүүнчлэлтэй олон улсын холбоо, байгууллагуудтай хамтран ажиллах

- Хоёр талт гадаад харилцааны хүрээнд ямар үйл ажилагаа явуулж байна вэ? Бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
- МҮХАҮТ нь гадаадын 160 гаруй улс орны худалдаа, аж үйлдвэрийн танхим, худалдааг дэмжих байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Мөн 40 гаруй улсын 130 орчим байгууллагатай хүчин төгөлдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

МҮХАҮТ-ын гишүүд, нийт бизнес эрхлэгчид гадны компанитай худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах, тэр дундаа экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, худалдан авагч, түншлэгч олоход дэмжлэг үзүүлэн, холбож ажилладаг. ААН-үүд аль нэг улс орны тухайлсан салбарын компаниудтай холбоо тогтоох хүсэлтэй бол бид танхим хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан харилцаа холбоо тогтоох, түншлэл эхлүүлэхэд туслах шинэ үйлчилгээг санал болгож байгаа.Түүнчлэн Монголын болон гадаадын ААН, байгууллагууд хооронд хоёр талдаа мэргэжилтэн солилцооны зуучлах үйлчилгээг шинээр эхлүүлж байна.

Эдгээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ-аас АНУ, Бельгийн Хаант Улс (Европын Холбоо)-д салбар танхимууд, БНХАУ-д төлөөлөгчийн газар, мөн 11 улсад 15 төлөөлөгч, 1 улсад өргөмжит төлөөлөгч тус тус томилон ажиллуулж байгаа бөгөөд бизнес эрхлэгчид маань ГХХАГ-аар дамжуулж буюу шууд холбогдож, дэмжлэг авах боломжтой. Бид төлөөлөгчдийг томилохдоо тухайн улсдаа ажиллаж, амьдарсан хугацаа, туршлага, эдийн засаг, худалдааны чиглэлийн мэдлэг мэдээлэл, харилцаа холбоо зэргийг харгалзан үздэг ба энэ нь ихээхэн давуу талыг бий болгож байдаг. 

- Гадаад хамтын ажиллагаанд найдвартай түншлэгч, худалдан авагч олох асуудал бизнес эрхлэгчдийн хувьд их чухал байх?
- Бид улс, муж, хотынхоо ХАҮТ-д бүртгэлтэй гадны компани, ААН-тэй тухайн ХАҮТ-аар нь дамжуулж харилцдаг тул хамгийн найдвартай гэж ойлгож болно.Ковид-19 цар тахлын үеийн улс орнуудын хилийн хоригоос шалтгаалж худалдаа, эдийн засгийн харилцаа цахим хэлбэр рүү идэвхтэй шилжиж, энэ хандлага одоо ч хадгалагдсаар байгаа. Ийм цахим шийдэл нь цаг хугацаа, нөөц боломж хэмнэх давуу талтай ч цахим залилан, гэмт хэргийн хохирогч болох зэрэг эрсдлийг байнга дагуулж байдаг. (Өмнө нь ч ийм тохиолдол бүртгэгдэж байсан) Ийм эрсдлээс бизнес эрхлэгчдийг сэргийлэх зорилгоор бид гадаадын компани, ААН-ийн тухайн улс орныхоо харьяа ХАҮТ дахь гишүүнчлэлийн талаар болон бусад боломжит лавлагааг авах үйлчилгээг үзүүлж байна.

- Олон улсын байгууллагуудын гишүүнчлэлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?
- МҮХАҮТ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээний Танхимын хувьд Олон улсын худалдааны танхим - Дэлхийн танхимуудын холбоо (ICC WCF), Ази, Номхон далайн худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI), Азийн худалдааг хөгжүүлэх форум (ATPF), Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн ХАҮТ (APTA CCI), Их Түмэн санаачилга (GTI) зэрэг олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй бөгөөд нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Ингэснээр бүс нутгийн болоод олон улсын бизнесийн сүлжээ, хүрээлэлд нэгдэх, эдийн засаг, худалдаа, бизнесийн орчинд болж буй үйл явдал, чиг хандлагын талаар мэдээлэл авах,  бизнес эрхлэгчдэд хүргэх, холбох, олон улсын хурал чуулганд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийн байр суурь дуу хоолойг дамжуулах, сургалт, семинаруудад оролцох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг давуу талтай.

- ГХХАГ-ын өнгөрсөн оны онцлох ажлуудаас дурдана уу?
- Монгол-Хятад-Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 16 дахь удаагийн нэгдсэн чуулганыг “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 8-10 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Ковид-19 цар тахлын улмаас 3 жил тасалдаад байсан уг арга хэмжээг Монгол Улс зохион байгуулах нь ихээхэн хүлээлттэй, ач холбогдол өндөртэй байсны дээр маш амжилттай болж өндөрлөсөн. Чуулганд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ОХУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагууд, Монголын талаас 300 гаруй, Хятадын талаас нийт 120 төлөөлөгч, Оросын талаас 80 төлөөлөгч тус тус оролцлоо.Чуулганаар бизнесийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгагдсан төслүүдэд болон эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах, Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, 3 улсын худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, чөлөөтэй болгох, Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын зах зээлд экспортлох, гуравдагч оронд экспортлоход ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн шаардлагын асуудлыг шийдвэрлүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд шинэ маршрут гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг ярилцаж, хамтран ажиллахаар тогтсон.

Өөр нэг онцлох ажил бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болсон. Энэ арга хэмжээний зохион байгуулалтад бид ажилласан. Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр олон улсын “SheTrades” төвийн Монгол Улс дахь салбарыг МҮХАҮТ-ын дэргэд нээсэн. Мөн арьс шир, ноос ноолуур, мэдээллийн технологи гэсэн гурван салбарт хувийн хэвшилд шууд чиглэсэн B2B уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.

Түүнчлэн Брюссель хотноо Монгол Улсын Худалдааны танхим 2023 оны 3 дугаар сард нээлтээ хийсэн. Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим нь Монгол Улсаас Европын холбоонд гаргах экспортын бараа бүтээгдэхүүн төрөл, тоо хэмжээг олшруулах, Европын Холбооноос Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “ченжийн бус”, нэмүү өртөг шингэсэн шууд экспортын гарцыг өргөжүүлэх зэргээр ажиллах юм. Энэ үеэр МҮХАҮТ, Брюсселийн худалдааны танхим хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Төр засгийн тэргүүнүүдийн айлчлалын үед бизнесийнхны уулзалт форум болдог уламжлалтай. Энэ арга хэмжээг МҮХАҮТ зохион байгуулж ирсэн. БНСУ-д 2 дугаар сард, БНХАУ-д 6 дугаар сард, БНФУ-д 10 дугаар сард, БНСВУ, БНАЛАУ-д 11 дүгээр сард тус тус хийгдсэн төрийн айлчлалуудын дагалдах бизнес бүрэлдэхүүн, хоёр талын бизнес форумуудыг бид амжилттай зохион байгууллаа.

Үүний дээр Катар, Кувейт, Япон, Солонгос, Орос, Беларусь, Хятад, Австри, Чех, Польш улсуудтай эдийн засгийн олон салбарын хүрээнд х оёр талын бизнес форум, уулзалтуудыг Монгол Улсад болон тухайн улсуудад зохион байгуулж ажилласан.

- 2024 онд олон айлчлал, арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа байх, онцлох ажлуудаас нь мэдээлэл өгөхгүй юу?
- Энэ жил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Швейцарын Холбооны Улс, Шведийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэгш ой тус тус тохиож байна. Эдгээр улсуудтай хоёр талын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна. Мөн  Энэтхэг, Турк, Япон, Солонгос, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улсуудтай бизнес форум, уулзалтууд хийхээр төлөвлөж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-ын 17 дугаар нэгдсэн чуулга уулзалт энэ жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод 8 дугаар сард зохион байгуулагдана. “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдааг дэмжих, 3 улсын эдийн засгийн коридор дахь хөгжил” үзэсгэлэн, форум Эрээн хотод  9 дүгээр сард болох хуваарьтай байгаа. Хамгийн ойр болох арга хэмжээ гэвэл МҮХАҮТ, Тайванийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо (CIECA)-той хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Тайванийн бизнес уулзалтыг 3 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Тайпэй хотноо хүнсний үйлдвэрлэл, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, ухаалаг систем, цахим худалдаа, аялал жуулчлалын салбарын хүрээнд болно.

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар нь бизнес эрхлэгчид Та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлэхдээ ямагт баяртай байдаг бөгөөд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгээ энэ дашрамд хэлье. 

 

 

 

Арга Хэмжээ
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
29
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02