(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО

2023/05/18 0

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран ТОП-100 ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, 2022 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 3.0 их наяд төгрөгөөр өсөж, 38.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 73 хувь, төлсөн татварын хэмжээ 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь, ажиллагсдын тоо 71.2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувьтай тэнцэж байгааг тодотгоод энэ удаад зөвхөн хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шалгаруулсан нь өмнөх жилүүдээс онцлог, ТОП-100 ААН-ийн салбарын бүтцэд өөрчлөлт орж, сүүлийн 6 жилээр харьцуулахад худалдаа, үйлчилгээ, газрын тосны хангамж, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн. ТОП-100 ААН-ийн 20 нь экспортлогч компани байгаагаас 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлогчид байгааг онцолсон юм.

Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, онцлох 25 ААН-ийн удирлагуудад цом гардуулав. Тэрээр хэлэхдээ, 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютийн нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.

Нэн эгзэгтэй цаг үеийн ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! гэв.

ТОП-100 ААН-ийн эрэмбийг тооцохдоо 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн бөгөөд 91 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 9 нь хувьцаат компани байна. Аж ахуйн нэгжүүд олон нийтэд хувьцаагаа арилжин нээлттэй компани болсноор борлуулалтын орлого, ажиллагсдын тоо нь өссөн зэрэг эерэг дүн үзүүлжээ.

2022 оны ТОП-100 ААН-ийн эрэмбэд анх удаа эрүүл мэндийн салбарын 4 аж ахуйн нэгж багтсан бол ямар нэгэн экспорт хийдэг 20 ААН багтжээ. Эдгээрийн 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлогч байна. Түүнчлэн, 7 компани анх удаа ТОП-100 ААН-ээр шалгарчээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон ТОП-100 ААН-үүдийн хөрөнгийн зах зээл дэх идэвх оролцоог өсгөх замаар зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮХАҮТ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд ТОП-100 ААН-ийн Хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэх болсноор ТОП-100 ААН-ийн салбарын бүтцэд өөрчлөлт орж, сүүлийн 6 жилээр харьцуулахад ТОП-100 ААН-ийн жагсаалт дахь уул уурхай олборлох үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо буурч, харин худалдаа, үйлчилгээ, газрын тосны хангамж, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн байна.

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 35
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 15
  • Газрын тосны хангамж: 15
  • Хүнсний үйлдвэрлэл: 10
  • Банк санхүү: 7
  • Барилга, зам: 5
  • Харилцаа холбоо: 5
  • Хүнд үйлдвэр: 3
  • Тээвэр логистик: 2
  • Хөнгөн үйлдвэр: 2
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 1 компани.

СЭТГҮҮЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Арга Хэмжээ
09
05 сар
“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
28
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02