(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин сэтгүүлчдэд "Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн"-г танилцууллаа

2022/09/21 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нартай уулзаж, “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар товч мэдээлэл хийв.

  • 2022 оны II улирлын бодит үйлдвэрлэл 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувь, хагас жилээр нийт үйлдвэрлэл 12.7 их наяд төгрөг болж, эдийн засаг 1.9 хувь тэллээ.
  • Дэлхийн банкнаас 2022 оны эдийн засгийн өсөлтөд цаг уурын таатай нөхцөл байдлын нөлөөгөөр хөдөө аж ахуйн салбар, 2023 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолт голлон нөлөөлнө гэж үзжээ.
  • 2022 оны 8 дугаар сард улсын төсвийн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурчээ.
  • 2022 оны II улиралд төлбөрийн тэнцэл 104.4 сая ам.долларын алдагдалтай байв.
  • Монгол Улсын нийт экспортын 82.6 хувийг БНХАУ, 1.2 хувийг ОХУ эзэлж буй бол импортын 36.4 хувийг БНХАУ, 28.6 хувийг ОХУ эзэлж байна.

МҮХАҮТ-аас Улаанбаатар хот, орон нутгийн 1073 аж ахуйн нэгжийн дунд цахим хэлбэрээр 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд явуулсан “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүн, нэгдсэн дүгнэлтийг танилцуулав.

  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79% нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21% тогтвортой ажиллаж чадахгүй байна гэжээ.
  • Бизнест эрхлэгчдийн 71% зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27% зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна.
  • Бизнес эрхлэгчдийн 96%-д үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байж, бизнесийн ашиг дунджаар 52%-иар буурсан гэж үзжээ. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танасан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн, зарим ажлын байраа цөөлсөн байна.
  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 58% нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон ба энэ нь цар тахлын өмнөх үеийн судалгаатай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 85% нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж байна гэв.
  • Бизнес эрхлэгчдийн 83% нь ханган нийлүүлэлт ямар нэгэн байдлаар тасалдсан. Ханган нийлүүлэлтийн тасалдлын үед бизнес эрхлэгчид шуурхай уян хатан шийдвэрлэх, өөр ханган нийлүүлэгчидтэй хамтрах сэлгэх, дотоодоос зарим бараа материалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгон ажиллаж байна.

Судалгааны үр дүнд цаашид:

  • Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох
  • Тээвэр логистикийн асуудлуудыг шийдэрлэх
  • Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох
  • Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх
  • Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх ➢ Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах
  • Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгүүдийг тодорхойлжээ.
Арга Хэмжээ
09
05 сар
“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
29
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02