(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ

2024/04/27 0

МҮХАҮТ-аас Бизнесийн сэргэлт үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭЗХЯ, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран "Бизнесийн Сэргэлт-Баруун бүсийн форум"-ыг Увс аймагт хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тус форумд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн удирдлагуудаас гадна бизнес эрхлэгчдийн төлөөллүүд, ОХУ-ын Буриад, Тува, Алтайн хязгаар мужуудын удирдлагууд хүрэлцэн ирж, цаашдын бүс нутгийн бизнес сэргэлт, хамтын ажиллагааны талаар хоёр өдрийн турш санал солилцож, харилцан тохиролцлоо.

Форумыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан бизнес эрхлэгчид юу хүсдэг талаарх судалгаатай, маш сонирхолтой илтгэл тавилаа. Тэрбээр “Хоёр жил тутамд Монголын бизнесийн орчны судалгаа хийдэг. Анх удаа аймгуудын бизнесийн орчны судалгааг тусад нь гаргаж үзсэн. Бизнес эрхлэгчид юуг хүсээд байгаа юм бэ? Юуг засаж сайжруулаач гэдэг санал гаргаад байна вэ?

  1. Бизнесийн зээлийн нөхцөл, санхүүгийн эх үүсвэрийг сайжруулах-80 хувь
  2. Татварын таатай орчин бүгдүүлэх-62 хувь
  3. Бизнес явуулах хууль, эрхзүйн орчинг сайжруулах- 52 хувь
  4. Үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих- 45 хувь
  5. Авлига, хүнд суртлаа бууруулах- 35 хувь нь саналаа өгчээ.

Түүнчлэн экспортыг нэмэгдүүлэх, тендерийн шударга бус байдлыг багасгах, дэд бүтцийг сайжруулах, зөвшөөрөл, лицензийн тоог багасгах гэх саналууд тавьсан байна. Тиймээс МҮХАҮТ-ын зүгээс төр засаг энэ чиглэлд ажиллаад өгөөч гэдэг саналыг бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс тавьж байна” гэлээ.

Форумын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хүрэлцэн ирж, баруун бүсийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар авч хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, илтгэл тавьсан юм. Энэ үеэр тэрбээр “Баруун бүс нутгийн хувьд аймгууд хоорондоо арилжаа наймаагаа хийгээд байж болно. Гэхдээ тэнд эргэлддэг мөнгөний хэмжээ нэг л хэвэндээ байна. Тийм учраас баруун бүсийн хувьд зайлшгүй Орос, Хятадын зах зээл рүү хамтарч ажиллах шаардлагатай. Ингэвэл баруун бүс нутгуудын хамтын ажиллагаа өргөжиж, бизнес хийх боломж нь нэмэгдэнэ. Баруун бүс нутгийн хувьд ОХУ-тай хил залгаад байж байгаа 1.2 сая хүн амтай зах зээл байна. Урд талд баруун аймгуудтай хиллэдэг бүс нутагт 14 сая хүн амьдарч байна. Энэ зах зээл дээр ажиллавал эдийн засгаа хөгжүүлэх, бизнес, худалдаагаа өргөжүүлэх том боломжууд нэмэгдэнэ. Боршоо боомт ажиллаж эхэлснээр зорчигчид нэвтрэх чадвар тав дахин, ачаа нэвтрэлт гурав дахин, суудлын автомашины нэвтрэлт долоо дахин нэмэгдсэн. Яг үүнтэй адил Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтын бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэнэ. Арцсуурийн боомтыг мөн ялгаагүй ийм болгохоор ажиллана. Баруун бүс нутгийг хөгжүүлэхэд авто зам их чухал. Зөвхөн энэ онд гэхэд баруун бүсэд нийтдээ 521 км авто зам барих ажлыг эхлүүлж байна. Хамгийн том нь Ховд-Улаангом, Алтай-Улиастай чиглэлийн замуудыг дурдах ёстой. Мөн ОХУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр хийж эхэлсэн. Цаашлаад Евро-Азийн эдийн засгийн холбооны бусад улсуудтай энэ гэрээ ижил үйлчлэх учраас нийтдээ 180 сая хүн ам амьдардаг бүс нутагтай худалдаа хийх боломж бүрдүүлж байна. Энэ нь баруун бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. БНХАУ-тай мөн чөлөөт худалдааны гэрээ байгуулах санал тавьчихсан. Хариу ирээгүй байна гэдгийг хэлье” гэв.

Мөн уг форумд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр “Эдийн засаг, хөгжлийн яамнаас энэ жил бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дүн шинжилгээ, судалгаа хийсний үр дүнд манай баруун таван аймгийн цаашдын хөгжлийн боломжит дөрвөн салбарыг тодорхойлсон. Ялангуяа тээвэр логистик, хил дамнасан худалдааг онцлох нь зүйтэй. Өнөөдөр баруун таван аймгийн хэмжээнд хуурай газрын долоон боомт ажиллаж байна. Улирлын чанартай ажилладаг нэг боомт бий. Гэвч энэ найман боомт нийлээд Монгол Улсын экспортын ердөө 3.2 хувийг ,импортын 1.5 хувийг эзэлдэг. Энэ тоог ихэсгэх, хамтын ажиллагааны суурь нөхцөл өнөөдөр тавигдаж байгаа болов уу гэж итгэж байна” гэлээ.

ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт төлөөлөгч Кислов Валерий Александрович хэлсэн үгэндээ “ОХУ, Монголын хилийн дагуу Алс дорнод болон Сибирийн Гаалийн удирдах газрын хүрээнд нийт 16 боомт байдгаас үйл ажиллагаатай нь 10 байна. Энэ дотроос автомашины боомт найм, төмөр замын хоёр боомт байна. Сүүлийн хоёр жилийн хувьд автомашины боомтын нэвтрэх чадварыг дээшлүүлэх ажил идэвхитэй хийж байна. 2024.4.8-нд Туватай хиллэсэн Боршоо боомтыг үйл ажиллагааг нээсэн. Энэ явцад 21 шинэ обьект барьсан. Замуудын инженерийн шугам сүлжээнүүд барьж шинэчилсэн. Мөн хилийн хяналт орчмын тоног төхөөрөмж суурилуулсан. Энэ хөрөнгө оруулалтыг хийснээр өдөрт 1500 хүртэлх хүн зорчиж, 1000 автомашин зорчих боломжтой болсон. Мөн үр дүнг харуулах том үзүүлэлт бол Алтанбулаг Хиагтын олон улсын боомт юм. Энэ боомтоор хүмүүсийн зорчих хөдөлгөөн гурав дахин, ачаа эргэлт тав дахин нэмэгдсэн. Энэ үр дүн бол манай төрийн байгууллагууд, ялангуяа Эдийн засаг, хөгжлийн яамны ажиллагаатай нягт холбоотой юм. Монгол,ОХУ-ын хооронд гадаад худалдааны эргэлтийг боомилсон асуудал нь ОХУ-д нэвтрүүлэх ноос болон арьс, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд авч буй гаалийн татвар байсан. 2024 оны аравдугаар сард Монгол, ОХУ-ын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд ОХУ-д нэвтрүүлж байгаа дөрвөн төрлийн барааны гаалийн татварыг тэглэх асуудлыг шийдсэн. Мах, ноос, ноолуур болон хивс, арьсан бүтээгдэхүүн. Тодруулбал, нийт 375 нэр бүхий Монголлд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын импортын татвраас чөлөөлөхөөр тохиролцсон. Энэ ажлыг Евро-Азийн бусад орнуудтай зохицуулах ажлыг энэ оны дөрөвдүгээр хагаст багтаан хэрэгжүүлэхээр тохирсон” гэсэн юм.

Форумын төгсгөлд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэлэхдээ “Энэ форум бүс нутгийн эдийн засгийн чадварыг бэхжүүлэх, хил орчмын улсуудын хамтын ажиллагааг харилцан ашигтай, шинэ шатанд гаргах харилцан ашигтай үйл ажиллагаа гэж харж байна. Боршоо боомтыг Ховд аймгийн Ярантын боомттой холбох, шинэ коридор болох Увс Ховд аймгийн төвүүдийг холбосон автозамын ажил энэ жил эхэлж байна. ОХУ, Монгол ,Хятад улсын бүс нутгийн эдийн засгийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалт эхэлж байгаа нь баяртай мэдээ юм. Баруун бүс нутагт орлого нэмэх, хил дамнасан бүс нутгийн эдийн засгийн форумыг хийхэд дэмжлэг үзүүлэн ажилласан Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, МҮХАҮТ-д Увс аймгийн бүтээлч иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Мөн форумд хүрэлцэн ирж, оролцож байгаа ОХУ-ын Буриад, Тува, Гас, Алтайн бүгд найрамдах улс, баруун аймгуудын удирдлагууд, бизнес эрхлэгч та бүхэндээ баярлалаа” гэв.

Хавсралт: Танилцуулга, Танилцуулга RUS

Арга Хэмжээ
09
05 сар
“Эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр дэх бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
10
05 сар
ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС ТӨСЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
13
05 сар
Хятад (Чиндао хот)-Монгол улсын худалдаа хамтын ажиллагааны хурал, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалт
14
05 сар
Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн
14
05 сар
33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
15
05 сар
Хаврын Олон Улсын Үзэсгэлэн
15
05 сар
IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн
28
05 сар
БНХАУ-ын “Жижиглэн худалдааны ухаалаг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024"
30
05 сар
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
23
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
23
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
25
09 сар
Улаанбаатар Түншлэл
04
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02