(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тайваний Соёлын Бүтээлч Үйлдвэрлэл, Санаачлагын Үзэсгэлэн - 2020-д оролцохыг урьж байна

2020/04/21 --> 2020/04/25

“Тайваний Соёлын бүтээлч үйлдвэрлэл, санаачлагын үзэсгэлэн-2020” /2020 Creative Expo Taiwan/ нь 2020 оны 4-р сарын 22-ноос 26-ы өдрийн хооронд Тайпэй хотноо зохиогдох бөгөөд “Тайваний Соёлын бүтээлч санаачлагын төв”–ийн зүгээс “Брэнд дизайн бүтээгдэхүүн павилион” болон “Зурган файлын тусгай зөвшөөрөл бүхий бүтээгдэхүүний павилион” гэсэн үндсэн хоёр чиглэлээр үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Гадаад улс орнуудын жижиглэнгийн сүлжээ дэлгүүр, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн борлуулагч их дэлгүүр, музей дотор байрлан бараа бүтээгдэхүүн борлуулагч дэлгүүр, худалдааны төлөөлөгч дилер, интернет худалдаа эрхлэгчид, зурган файлын тусгай зөвшөөрөл аван худалдаа эрхлэгчид зэрэг бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцон, худалдан авалт хийхийг урьж байна.

Энэхүү үзэсгэлэнг 2010 оноос эхлэн өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн бөгөөд Тайваний хамгийн өргөн цар хүрээг хамарсан, гол төлөөлөл болохуйц нэр хүндтэй соёлын бүтээлч үйлдвэрлэл, санаачлагын үзэсгэлэн хэдийнээ болж чаджээ. Өнгөрсөн 2019 онд нийт 25 улс орны 573 гаруй аж ахуйн нэгж, компани энэхүү үзэсгэлэнд оролцсон төдийгүй 350 мянга гаруй хүн энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхон, нийт 20 сая 970 мянган ам.долларын борлуулалт хийгдсэн байна.

МҮХАҮТ-ын зүгээс энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, ААН та бүхэнд энэхүү үзэсгэлэнийн тухай мэдээллийг хүргэхийн зэрэгцээ Тус үзэсгэлэнгийн Англи хэл дээрхи журмыг хавсралтаар илгээж байна. Мөн үзэсгэлэнгийн журамтай доорхи цахим хуудсаар зочлон танилцах боломжтой:

Журам

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагч байгууллага болох Тайваний Соёлын яам нь Тайваниас гадны улс орнуудад суугаа төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн худалдан авагчийн тухай мэдээлэлд үнэлгээ хийсний дараа тус яамны шаардлагад нийцэж байна гэж үзвэл албан ёсоор урилга илгээх ба яамны зүгээс Тайваньруу нисэх онгоцны билет, байрлах зардалд дэмжлэг үзүүлэх болно. Иймд тус үзэсгэлэнг үзэж сонирхож худалдан авалт хийх сонирхолтой бизнес эрхлэгчдийг 2020 оны 1-р сарын 14-ний өдрийн 14 цагаас өмнө мэдээллээ ирүүлэхийг хүсье.

Холбоо барих:

ГХХАГ-ын мэргэжилтэн Б.Байгалмаа
Утас: (976) 77277070/6/, 99077781
Цахим шуудан: Baigalmaa@mongolchamber.mn