(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Энэтхэг улсад зохион байгуулагдах “Water Conclave” уулзалтад урьж байна

2020/02/25 --> 2020/02/27

Роорке дахь Технологийн хүрээлэн болон Гидрогений үндэсний хүрээлэн хамтран 2020 оны 02 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Уттараканд мужийн Рооркед анхны “Water Conclove” уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уулзалт нь Уур амьсгалын өөрчлөлтийн гидрологийн асуудлууд гэсэн сэдвийн хүрээнд явагдах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлийн ач холбогдлын хувьд цаг уурын өөрчлөлт нь усны нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалт, менежмент хийхэд тулгардаг гол асуудлууд, тулгарч буй сорилтуудыг тодорхойлох шаардлагатай юм. Мөн түүнчлэн хангалттай судалгаа хийх хүрээг бий болгож, ирээдүйн ажлын талаарх зөвлөмжийг боловсруулах болно.

Иймд Энэтхэгийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд доорх хаягаар мэдээлэл авах боломжтой.

Цахим шуудан: info.rwc@iitr.ac.in/ info.rwc2020@gmail.com,
Утас: +91-1332-285872/284755/249229/249244
Цахим хуудас: www.iitr.ac.in/rwc2020/

Монгол улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яамны commerce.ulaan@mea.gov.in  болон +976-11-329522 руу холбогдоно уу.