(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зөгийн балны кластер байгуулагдлаа

2022/06/07 0

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй MONMAP-AVC төсөл нь ХХААХҮЯ-тай хамтран Монгол Улсын ХАА-н нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах зорилготой ажиллаж байна.

Мастер төлөвлөгөөг боловсруулахын тулд туршилтын төслүүд хэрэгжүүлэх, кластер хөгжүүлэх, судалгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байгаа бөгөөд экспортын кластер хөгжүүлэх чиглэлээр МҮХАҮТ-тай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Зөгийн балны кластер байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 10-нд ТББ-аар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүллээ.

2021 оны 6 дугаар сард “Зөгийн балны кластер байгуулах бэлтгэл ажлын хэсэг”-ийг байгуулж, нэг жилийн хугацаанд алсын хараа, үүрэг хариуцлага, үндсэн дүрмийн агуулгын талаар зөвлөлдөж ажилласан бөгөөд ажлын хэсгийг ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран даргалж, туршилтын төслийн үйл ажиллагаанд оролцож буй зөгийн балны компаниуд, зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн аж ахуйтай холбоотой ТББ, мал эмнэлэг,  ЖДҮГ, МХЕГ, СХЗГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

2022 оны 4 дүгээр сард ажлын хэсгийн гишүүдийн санал болгосны дагуу Кластерийн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг тодруулсан. 

УЗ-д нэр дэвшигчид нь:

  1. ТББ-ын дүрмийн дагуу төрийн албан хаагч биш байх,
  2. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх (ижил төрлийн ТББ-д удирдах ажил хийдэггүй байх), 
  3. Зөгийн аж ахуйг үндсэн бизнесээ болгож бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой, шинэ зүйл туршиж сорих сонирхолтой,
  4. Зөгийн аж ахуйг дэмжих салбарт ажилладаг, зөгийн балны экспортыг дэмжиж ажиллах хүсэлтэй байх зэрэг нөхцлийг хангасан 5 хүнийг сонгохоор хэлэлцэж тогтсоны дагуу ажлын хэсгийн гишүүний хувиар “Пермакультур хөгжил” ХХК-ийн захирал С.Шүрэнцэцэг, Төв аймгийн Батсүмбэр сумын Зөгийчдийн хоршооны зөгийчин Т.Наранцацрал, МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул нараас гадна зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа, Монголын банкны холбооны ажилтан З.Шагдарсүрэн нар гишүүдийн өгсөн саналын тоогоор УЗ-д сонгогдлоо. 

Зөгийн балны кластер нь монгол зөгийн балыг гадаадад экспортлоход шаардагдах эрх зүйн болон бодлогын дэмжлэг орчныг бий болгох зорилготой ажиллах бөгөөд 2025 он гэхэд 20 тн зөгийн бал экспортлохоор ойрын зорилтдоо тусгаж ажиллах юм.

MONMAP-AVC төсөл нь кластерийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, зөгийн балны кластерийн үйл ажиллагаагаар дамжин бий болох туршлага сургамжийг Монгол Улсын ХАА-н салбарын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах юм. 

MONMAP төслийн хувьд зөгийн бал нь зорилтот бүтээгдэхүүний нэг бөгөөд Зөгийн балны экспортын орчин бий болгох, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах туршилтын төсөл, Зөгийн балны мөшгөлтийн систем нэвтрүүлэх, Зөгийн балны кластер байгуулахад дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж байна.

  • Зөгийн балны туршилтын төсөл нь зөгийн аж ахуй эрхлэгчдээс хэрэглэгч болон жижиглэн худалдаачдад шууд борлуулдаг нийлүүлэлтийн тогтворгүй байдлыг халж зөгийн балны компаниудаар дамжуулан чанар болон тоо хэмжээний хувьд тогтвортой бэлтгэн нийлүүлэлтийн системд шилжих,
  • Зөгийн балны мөшгөлтийн систем нь экспортын бүрдүүлэлтэд чухал шаардлагатай үйлдвэрлэлийн түүхийг баталгаажуулж, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох,
  • Зөгийн балны кластер байгуулах ажил нь өртгийн сүлжээнд оролцогчдын хоорондын холбоо харилцаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02